ГЭДЭСНИЙ ХАНИАД хүрснийг илтгэх шинж тэмдгүүд
2019-01-22

Хэрвээ дор дурьдсан эдгээр шинж тэмдэг илэрч байвал та гэдэсний ханиад хүрсэн байх магадлалтай. Гэдэсний ханиадын шинж тэмдгүүдийн талаарх мэдээллийг “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Гэдэсний ханиад хүрсэн хүнд илрэх хамгийн эхний шинж тэмдэг бол гэдэс базалж буй мэт өвдөх. Иргэд уг өвдөлтийг “гэдэс өвдөх”-тэй андуурч, буруу эмчилгээ хийх нь элбэг байдаг. Хэвлий хэсгээр халуу оргихоос гадна үе үе хүчтэй хатгаж буй бол та гэдэсний ханиад хүрсэн байх магадлалтай.

 

Алхам №2

 

 

Хоолны үнэр авч чадахгүй, дотор эвгүй оргих.

 

Алхам №3

 

 

Хурц үнэр авч чадахгүй, шууд бөөлжих, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илрэх.

 

Алхам №4

 

 

Цээж хэсэг давчдах, тэсвэрлэхийн аргагүй өвдөх, хатгуулах шинж тэмдэг бол гэдэсний ханиадынх юм. Тиймээс та мэргэжлийн эмчид заавал үзүүлэх учиртай. Дур мэдэн эм, тариа хэрэглэхгүй байх.

 

Алхам №5

 

 

Өндөр халуурах, улмаар хүйтэн хөлс цувах.

 

Алхам №6

 

 

Толгой үе үе эргэж, эрч хүчгүй болох.

 

Алхам №7

 

 

Тамирдаж, ядрамтгай болох. Та дархлаагаа сайн дэмжиж, өвчин тусахаас урьдчилан сэргийлэх учиртай. Амин дэм ихтэй хоол хүнс хэрэглэх, амрах цагийн хуваарь өөртөө гаргах хэрэгтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин