Израйль, Ираны харилцаа ХУРЦДАВ
2019-01-22

Израйлийн эрх баригчид өчигдрөөс эхлэн Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг мэдээлийг Израйлийн Батлан хамгаалах яам баталж, “Израйлийн армийнхан Ираны Хувьсгалт гвардын “Кудс” хүчний эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар болсон” гэж уламжлав.

 

Израйлийн армийнхан Сириэс Голланы өндөрлөг рүү харвасан пуужинг амдан устгасан гэсэн бол Сирийн тал “Сирийн агаарын хүчин Израйлийн агаарын довтолгоог няцаасан” гэж мэдэгджээ.

 

Сири дэх Ираны бүх цэргийн байгууламжинд цохилт өгч байсан гэж Израйлийн тал өнгөрөгч тавдугаар сард мэдэгдсэн ба “2019 оноос цэргийн ажиллагаа явуулах болно” гэж Тегераныг заналхийлж байв. Ираны тал дээрх цохилтоос өмнө Голланы өндөрлөг дэх Израйлийн цэргийн байгууламж руу 20 гаруй пуужин харважээ.

 

Иран болон Израйлийн дундах цэргийн мөргөлдөөн сүүлийн 30 жилд ингэж хурцдаагүй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ABDESLAM SALAH:
WORLD WAR 3 ehluul. Ugaasaa naad ISRAEL-g ARABUUD gazriin hursnuus archih tsag negent bolson
2019-01-22
Америкууд дайн эхлүүлэх шалтаг болох юм.
2019-01-22
Ерөнхийдөө дэлхийн 3 р дайны эхлэл болж байж магадгүй болчихлоо.
2019-01-22
зочин:
Израль гэдэг улсад дэлхийн 2-р дайны дараа газар таслан өгч улс байгууллаа гэхэд Сталин гансаа зууж тамхи татаж байснаа - энд дайны гал тасрахгүй гэж хэлсэн гэдэг
2019-01-22
zochin:
end l dain garna daa
2019-01-22