Барилгын дээврээс хоёр хүн үсэрч, нас баржээ


ХУД-ийн барилгын дээврээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үсэрч, нас баржээ.
Тодруулбал "Худ-ийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны дээвэр дээрээс эрэгтэй эмэгтэй 2 хүн үсэрчихлээ" гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өглөөний 09:30 минутад ирсэн байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр "Дуудлага мэдээллийн дагуу ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиход эмэгтэй нь газар дээрээ нас барсан. Харин эрэгтэй нь яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдээд нас барсан" гэх мэдээллийг өглөө.
ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон төвийн бүрэлдэхүүн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ