Хөвсгөл аймагт гахайн мялзан өвчин илэрчээ
2019-01-22
Гэрэл зургийг MPA.mn

 

Хөвсгөл аймагт ГАХАЙН МЯЛЗАН өвчин гарсантай холбогдуулан Говь-Алтай аймгийн Зоонозын Өвчин Судлалын төвөөс 2019 оны 01 сарын 21-ны өдөр гахайн аж ахуй эрхэлдэг газруудаар явж ажиллалаа.

 

Есөнбулаг сумын хэмжээнд гахайн аж ахуй нийт 5 газарт байдаг ба 98 гахай тоологдсон байна. Уг гахайн аж ахуй нь Есөнбулаг сумын төвтэй ойрхон байрладаг бөгөөд хариуцах эзэнгүй байрнууд цөөнгүй байсан тул зохих иргэдтэй уулзаж дараах зөвлөмжийг өглөө.

 

Гахайн мялзан өвчин нь олон улсын худалдааны хөл хориот, гоц халдварт өвчин бөгөөд хавьтлын замаар буюу вирусээр бохирлогдсон хувцас, техник, хэрэгсэл, гахайн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр дамжин халдварлана. 

 

ГАХАЙН мялзан өвчин нь 4 замаар халдварладаг. Үүнд: 

 

1. Өвчтэй амьтнаас эрүүл гахайд шууд хавьтлын замаар


2. Өвчтэй гахайг зориудаар нядалсан тохиолдолд гахайн мах, цус, шүүдэс, шүлс, тариур бусад хэрэгслээр эрүүл гахайд, халдварлана


3. Өвчин гарсан аж ахуй болон гахайтай ажилласан хүний хувцас, машины дугуй болон вирусыг зөөвөрлөж болох бусад гадаргуугаар дамжин халдварлах


4. Богино зайд агаар дуслын замаар (битүү байранд) халдварладаг 


Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:


• Гахайн аж ахуй эрхлэгчид гахайн байр, хашааг сайтар цэвэрлэж, халдваргүйжүүлж байх


• Гахайн хариулга маллагааг сайжруулж, үзлэг, тандалтыг өдөр тутам хийж, хот суурин газар бэлчээхгүй байж, хоол тэжээлийн эрүүл, аюулгүй байдлыг хангах


• Гахайтай харьцсаны дараа хувийн ариун цэврийг сайтар хангаж, халдваргүйтгэлийн бодис хэрэглэх


Эмчилгээ: 

 

Одоогоор эмчилгээ байхгүй, шууд нядалж устгана

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВ

Shuud.mn
Сонин хачин