Өмнөговьд томуугийн өвчлөлөөр нэг хүн нас баржээ
2019-01-22
Өмнөговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл газар авч байгаа бөгөөд БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгчдээс өнөөдрийн байдлаар нэг хүн нас барсан эмгэнэлт явдал тохиолдлоо.
 
Мөн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 2 нь маш хүнд, 7 хүүхэд хүнд байгаа бөгөөд өвчлөл даамжирч хатгалгаа, менингит, H1N1 вирусын халдвар авч байна. 
 
Хэвтэн эмчлүүлэгчдээс ХӨСҮТ-д 18 сорьц шинжилгээнд явуулснаас 10 хүний сорьц шинжилгээгээр томуугийн H1N1 вирус илэрсэн нь аймгийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг Онцгой комиссын хурлаас гаргалаа. 
 
Эмнэлгийн байгууллагад хэрэгцээтэй эм, тариа, багаж тоног төхөөрөмж, хүний нөөц, эмнэлгийн ажилчдын илүү цагийн ажлын хөлс мөнгийг аймгийн Засаг даргын нөөцөөс шийдвэрлэхээр боллоо.
Эх сурвалж:Өмнөговь аймаг

 

 

Shuud.mn
Сонин хачин