"ОСКАР": Нэр дэвшигчдийг зарлалаа
2019-01-23

Америкийн кино академи өчигдөр "Оскар"-ын наадмын 91 дэх удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг танилцуулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. "Оскар" ирэх сарны 24-нд Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо байрладаг “Dolby” театрт болно. 

 

 

“Netflix” компанийн уран бүтээл "Roma" болон “The Favourite” кино хамгийн олон төрөлд буюу 10 номнацид нэр дэвшсэн байна.  Харин дуучин Лейди Гага, холливуудын нэрт жүжигчин Брэдли Купер нарын гол дүрийг бүтээсэн "A Star Is Born" кино болон “Vice", “Black Panther,” тус бүр 8 номнацид нэр дэвшжээ. 

 

Брэдли, Гага нарын  хамтран дуулсан тус киноны дуу “Shallow” дуу Шилдэг киноны дуу" номнацид ялалт байгуулах өндөр магадлалтай байна. 

 

Шилдэг кино төрөлд "Black Panther", "BlacKkKlansman", "Bohemian Rhapsody", "The Favourite", "Green Book", "Roma", "A Star Is Born" болон "Vice" кино өрсөлдөж байна.  Тус номнацид анх удаагаа супер баатруудын тухай өгүүлэх "Black Panther" кино нэр дэвшиж буй юм. 

 

 

"Оскар"-ын гол шагнал болох "Шилдэг эмэгтэй гол дүр" номнацийн төлөөх гол өрсөлдөөн дуучин Лейди Гага болон  Глен Клосын дунд болно гэж ажиглагчид үзжээ. 

 

Харин "Шилдэг эрэгтэй дүр" номнацийн эзнээр Брэдли Купер бус “Queen”  хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркьюригийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Bohemian Rhapsody” киноны гол дүрийг бүтээсэн Рами Малек хүртэх магадлал өндөр байна. 

 

Тэрбээр "Алтанбөмбөрцөг" кино наадмаас уг дүрээрээ шилдэг болсон юм. 

 

"Оскар"-ын наадмыг үзэх үзэгчдийн тоо жил тутам буурч буй нь академийн санааг зовоож байгаа. Учир нь өнгөрөгч онд "Оскар"-ын наадмыг телевизээр 26.5 сая хүн үзсэн нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт болжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин