Австрали зохиолч Хятадад сураггүй болжээ
2019-01-23

Австралийн иргэн, зохиолч Ян Жэнжун гэгч БНХАУ-д сураггүй алга болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Зохиолч эр хоёр өдрийн өмнө АНУ-ын Нью Йорк хотоос Хятадын Гуанжу хотноо шууд нислэгээр ирсэн аж. Харин тэрбээр гэнэт сураггүй алга болсон гэж Австралийн Засгийн газраас мэдэгдлээ.

 

Сидней хот дахь эрдэмтэн Фен Чонгуй "БНХАУ-ын эрх баригчид түүнийг баривчилсан байх вий хэмээн айж бас болгоомжилж байна" гэж ярьжээ. 

 

Австралийн Гадаад хэргийн яам "Одоогоор Ян Жэнжунтэй холбоо мэдээллийг цуглуулж байна. Тун удахгүй бүх зүйл тодорхой болно" гэв. 

 

Уг асуудлаар Хятадын албаныхан хараахан мэдээлэл хийгээгүй байна. 

 

Зохиолчийн эхнэр Ян "Нөхөр минь одоо хүртэл Бээжин хотноо байна" гэж мэдэгдэж, Австралийн эрх баригчдаас тусламж хүсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин