Сураггүй болсон зохиолчийг Хятадын тал баривчилжээ
2019-01-24

Австралийн иргэн, зохиолч Ян Жэнжун БНХАУ-д сураггүй алга болоод гурав хонож буй юм. 

 

 

Зохиолч эр АНУ-ын Нью Йорк хотоос БНХАУ-ын Гуанжу хотноо шууд нислэгээр ирэх үедээ сураггүй алга болсон гэж эхнэр Ян нь мэдэгдлээ. Австралийн Засгийн газар уг асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж буйгаа мэдэгдэж, Хятадын албаныхантай холбоо тогтоохоор ажиллаж эхэлжээ. 

 

Тэгвэл сураггүй болсон зохиолчийг БНХАУ-ын тал баривчилсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.  Зохиолч эр Австралид амьдрах болсноосоо хойш БНХАУ-ын эрх баригч Коммунист намыг байнга шүүмжилдэг байсан юм. 

 

Гэхдээ зохиолчийг ямар шалтгаанаар цагдан хорьсон нь нууц байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яам  зохиолчийн сураггүй алга болсон асуудлыг МЭДЭХГҮЙ гэж хариулжээ. 

 

Австралийн Гадаад хэргийн яам "Одоогоор Ян Жэнжунтэй холбоо мэдээллийг цуглуулж байна. Тун удахгүй бүх зүйл тодорхой болно" гэв. Зохиолчийн эхнэр Ян "Нөхөр минь одоо хүртэл Бээжин хотноо байна" гэж мэдэгдсэн юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин