Баянгол дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэг ачаалал багатай байна
2019-01-24

 

Эрүүл мэндийн сайдын “Томуу, томуу төст өвчний бэлэн байдал, эмнэлгийн тусламжийн байдалд дэмжлэгт хяналт хийх” удирдамжийн дагуу ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Хүүхдийн нэгдсэн эмнэлэг болон “Ахмад настан, хүүхдийн II эмнэлэг”-т ажиллалаа.

 

 

Баянгол дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан 200 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар 133 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэн ид оргил ачааллын үед буюу энэ сарын эхээр тус эмнэлэгт 320 хүүхэд хэвтсэн тохиолдол бий. Тэгвэл өдгөө хүүхдийн орны ачаалал харьцангуй буурч,  эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэнээр эмч, сувилагч нар ачаалалгүй ажиллаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд ч сэтгэл хангалуун үйлчлүүлж байна.

 

 

Хүүхдийн нэгдсэн эмнэлэг болон “Ахмад настан, хүүхдийн II эмнэлэг”-ийн өрөө тус бүрт ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг ажиллуулж, хүчилтөрөгч өтгөрүүлэгч болон шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэж, зохион байгуулалтын олон ажлыг хийсэн аж. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар батлагдсан төрийн албан хаагчдын цалинг 08 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийн хүрээнд эмч, сувилагч нарын цалин тодорхой хувиар нэмэгдэж, тус дүүргийн эрүүл мэндийн төв болон Хүүхдийн нэгдсэн эмнэлэг, "Ахмад настан, хүүхдийн II эмнэлэг"-т ажиллах хүсэлтээ илэрхийлсэн 100 гаруй сувилагчаас 80 гаруй нь ажлын байртай болжээ.

Shuud.mn
Сонин хачин
ENE GAHAI SHIG AVGAI YAH GEJ YAVNAA
2019-01-24