Ш.Батхүү нарын хэргийг шүүхэд шилжүүллээ
2019-01-25

 

Нийслэлийн прокурорын газраас Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн 201301000330 дугаартай “Яллагдагч Жаст групп ХХК-ийн захирал Ш.Батхүү нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэр бүхий албан тушаалтануудтай санаатай нэгдэж, бүлэглэн “Стандарт банк Пи Эл Си-тэй байгуулсан гэрээний зарим баримтуудыг хуурамчаар үйлдэн нийт 160,100,000.00 ам.долларын буюу 220,276,450,000 /хоёр зуун хорин тэр бум, хоёр зуун далан зургаан сая, дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн зээлийг хуурамч баримт үйлдэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан мэхлэх аргаар авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд зарцуулсан.  Стандарт банк Пи Эл Си нь Олон улсын Арбитрын шүүхэд Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар, Английн Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрүүдээр нийт 92,685,803.16 ам доллар буюу 215,388,407,342.54 / хоёр зуун арван таван тэрбум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-иар төлүүлэхээр шийдвэр гаргасны улмаас төрийн өмчийн оролцоотой Эрдэнэт үйлдвэр ХХК-д их хэмжээний хохирол учирсан,

 

- Мөн Ш.Батхүү нь Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай санаатай нэгдэж бүлэглэн, ”Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, Төрийн банкийг залилан мэхлэж их хэмжээний хохирол учруулсан” буюу залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон”  гэх хэрэгт  2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

 

Эх сурвалж: www.prokuror.mn

Shuud.mn
Сонин хачин
С.БАЯР ЭНЭ ХҮНЭЭ ГАРГАЖ АВМААР ЮМ.ХЭДЭН ЖИЛ ИНГЭЖ ЯВАХ ВЭ
2022-11-09
иргэн:
Жинхэнэ хоёр хулгайч нь С.Баяр,Ганзориг шүү дээ.Эсвэл энэ хоёр хүндээ улсын баатар ѳг.Батүүл шиг хоёр юм байж л байг хѳѳрхий.
2019-01-27
Алтан гэж нэг балиар авгай дандаа л муу муухай, залилах мэхлэх, бусдыг хохироож явах юм. яасан айдаггүй ичдэггүй ханадаггүй цаддаггүй авгай вэ? энэ муу батхүү ард түмнийхээ саалийн ганц үнээг муу аргаар барьцаанд тавьж байхдаа юу бодож байсан бол. бүх хөрөнгийг нь хураагаад, өөрийнх нь эд эрхтэнг өвчтэй зовлонтой хүмүүст шилжүүлж ёуулгавал таарна. 2 бөөр, нүдний болор, элэг чөмөг гээд аль хэрэгтэй болгоныг нь авах хэрэгтэй. ийм балиар зөв зүйтэй хөдөлмөрөөрөө амьдарч чадахгүй юмнуудыг эрхтэний донор болгох хэрэгтэй
2019-01-25
Anhaar:
Ene duraktai hamtarch ulsad olon terbumaar hohirol uchruulsan humuusiig bugdiig ni barj hariuzlaga huleelge ulsiig hohirolgui bolgo !
2019-01-25
иргэн:
Нѳгѳѳ С.Баяр, Ганзориг мэтийн хамсаатнууд нь яасан бэ?
2019-01-25