Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлууллаа
2019-01-25

 

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон Н.Батбаяр, Р.Онон нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо.

 

Б.Гарамгайбаатар болон Н.Батбаяр, Р.Онон нарын шүүх хурлаар шүүгдэгч Н.Батбаяр шинээр өмгөөлөгч авч, Өмгөөлөгч Л.Данзанноров, Б.Мөнхбат нар хэргийн материалтай танилцах тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

 

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тухайн үед Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгийн хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” ХХК-д хууль бус давуу байдал олгож улсын төсөвт их хэмжээний  хохирол учруулсан гэх хэрэгт,

 

Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга асан Б.Гарамгайбаатар, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Р.Онон нарт 2002 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлээд байгаа юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхөө:
Сайн шалгаарай мөнгө идэхийн тулд эх орноо боддоггүй хийсэн болж зардал мөнгөө нэмдэг ийм луйврыг зогсоох болсон хариуцлага тооцох хууль дүрмийг хэрэгжүүлэх хэрэгтэй Хэнтийн зам Дамбаочирын зам Дэлгэрхааны зам гээд Гайтайбаатрын хийсэн гайтай ажил их байгаа ард түмэн бүгд л мэднэшүү
2019-01-25
odoo nogoo shuuh deer hiideg nuhaagaa hiih geed l zavaartsgaaj baigaa yum bna l daa.
2019-01-25
Darui shiideechee:
Ene hoer durakiig uuj idej zawshij huiwaldsan ni todorhoi baisaar baital ulsiig hohirolgui bolguulaad daraagiin arga hemjeeg cni awaachee !!!
2019-01-25