Ч.Чамин-Эрдэнийн нас барсан хэрэгт гэм буруутай хүн тогтоогдоогүй
2019-01-25

-Ч.Чамин-Эрдэнийн ахын сэжиг, таамгыг шалгасан ч, зөрчил тогтоогдоогүй-

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унаж амиа алдсан хэрэг өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр гарсан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж дууссан болохыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

 

ЦЕГ-ийн Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал “Ч.Чамин-Эрдэнийн шалгалтын ажиллагаа дууссан. Хохирогчийн талаас өмгөөлөгч нар хавтаст хэрэгтэй биелчлэн танилцсан. Энэ хэргийг хувийн байдал, хань харилцаа, хэн хэн хамт байсан талаар өргөн хүрээтэй гурван сарын хугацаанд шалгаж ажиллаа. Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийг шалгахгүй байна гэх мэдээлэл цацагдсан. Тодорхой сэжиг таамгудыг шалгасан ч тийм асуудал тогтоогдоогүй. Энэ хэрэгт хэн нэгэн хөрөнгө чинээтэй албан тушаалтан нөлөөлсөн зүйл байхгүй. Бид хэн нэгний нөлөөнд автаж хүний амь нас хохирсон хэрэг дээр нотлох баримтыг нуувал эрүүгийн хариуцлага хүлээнэ. Эрүүгийн хэргийн оролцогч нарыг нэр дурдах боломжгүй буюу сэжигтнээр тооцох үндэслэл бүхий  гэм буруутай хүн тогтоогдоогүй

 

Хэргийн газрын үзлэгээр цогцос олсон газар нь хүний хөдөлгөөн бага, барилга барих зориулалттай хоосон хашаа байсан. Цогцос олдсон газар, түүний эргэн тойрон дахь байдлыг шалгаж, тус байрны 11-14 давхарт үзлэг хийсэн. Үзлэг хийх явцад тагт онгорхой байсан. Мөрдөн байцаалтын туршилт явуулж цонхны онгойх хэмжээ ямар байв, үүгээр хүн багтах эсэхэд туршилт явуулахад хүний бие багтах боломжтой гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоосон” гэв.

 

 

 

 

Франц улсад суугаа талийгаачийн ах Г.Гэрэлхүү нь Монгол Улсын Ерөнхий сайдад хандан энэ хэргийг нарийвчлан шалгахыг хүссэн байна. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхаарч шалгахыг цагдаагийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ өмнө нь бусдад зодуулсан, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн зэргээр цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй нь шалгалтын явцад тогтоогдсон байна.

 

Эргэн сануулахад 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд барилга дээрээс хүн унасан байна” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 утсанд тус өдрийн 17.25 цагт ирсэн байдаг. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийж гүйцэтгэхэд тус байранд оршин суух хаягтай 22 настай, эмэгтэй Ч унаж нас барсан байсныг тогтоосон.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ийм цонхоор чихэж гарч унах гэдэгт эргэлзэж байна.
2019-01-27
иргэн:
гэмт хэрэгтнийг илрүүлэх хэрэгтэй
2019-01-25
ГЭР БҮЛ БОЛОН МАЛ БОЛСОН МААНАГ МАССАА:
ХҮН АМИА ХОРЛОЖ СОНГОЛТ ХИЙЖ БОЛОХГҮЙ ОРЧЛОН УУ ТЭР ОХИНЫГ АМАР ТАЙВАН НОЙРСУУЛААЧ
2019-01-25
зөв дүгнэлт гарсаан монголчууд хэт нэг талыг барьж шуурч байна зэрлэг бүдүүлэг оркуудыг яанаа нэрээ ямарч олон юм
2019-01-25
Зочин:
Нямдорж сайд огцор
2019-01-25
0:
цагдаа хохирогчыг хохирогч болгох гээд яджиинаа
2019-01-25
цагдаа алдаатай буруу ажиллаж байна .
2019-01-25
цэцэг:
цагдаа алдаатай буруу аллаж байна .
2019-01-25