Ж.Батзандан: Миний эхнэр хулгай хийж, худал хэлэх хүн биш

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн эхнэрийн дансаар ЖДҮХС-аас их хэмжээний мөнгө орсон гэх мэдээлэл тархсан. Энэ мэдээллийг Ж.Батзандан үгүйсгэж, хөөгдөж ирсэн генералын хийж байгаа ажил хэмээн хэллээ. Тэрбээр “Хонгилынхон дөрвөн жилийн өмнө Ё.Отгонбаярын эхнэрийн данснаас 300 сая ам.доллар гарлаа гэж зарлаж байсан. Одоо Ж.Батзандангийн эхнэрийн дансанд орчихжээ гээд зарлаад байна. Миний эхнэр хулгай луйвар хийж, худал хэлэх хүн биш. Миний эхнэр хүн дарамталж, шантаажилж мөнгө авах хүн биш. Би маш анхааралтай ажиглаж байгаа.
Бүр 500 саяын зээл авсан хүн 250 саяыг нь Ж.Батзанданд авлигаар өгсөн гэнэ. Би багадаа үлгэрт итгэдэг байсан. Гэхдээ одоо ийм үлгэрт итгэхгүй.
Бид Монгол Улсын иргэд. Хууль хяналтын байгууллага хардаж сэрдэж байгаа бол шалгах хэрэгтэй. Бүх баримт нотолгоог гаргаж өгье. Фэйсвүүк, твиттерээр үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ явуулж, хүн гүтгэж болохгүй. Энэ бол хонгил ажиллуулдаг генералуудын хийдэг ажил. Өнгөрсөн 4-5 жилийн турш хонгил ажиллуулдаг генералууд ийм л ажил хийсэн. Хөөгдөж ирсэн генерал ийм зүйл хийж байгаа гэсэн мэдээлэл авсан. Үнэнд гүйцэгдэнэ. МАНАН нуран унана. Шударга бусын хонгил нуран унана. Монгол Улсад шударга ёс удахгүй ирнэ” гэсэн тайлбарыг өглөө.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ