АТГ-ын мөрдөн шалгасан хэрэг 2.7 дахин өсчээ
2019-01-26

АТГ 2018 онд 1473 үйлдэлтэй, 1224 холбогдогчтой  1138 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Энэ нь 2017 онд 654 холбогдогчтой, 427 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөн үетэй харьцуулбал,  эрүүгийн хэрэг 711 нэгжээр буюу 2.7 дахин өссөн үзүүлэлт аж. Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцдаа нийт 25  үйлдлийг шинээр нөхөн илрүүлсэн байна.

 

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 224 нэгжээр буюу 2.7 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 2.1 дахин, харьяалалын дагуу шилжүүлсэн хэрэг 2.6 дахин, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 4.9 дахин, үлдэгдэл хэрэг 1.9 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байх ба мөрдөн шалгасан хэргийн 72.5 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэсэн дүнтэй байна.

 

 

Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 663,213,994,905 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 17,470,753,533 төгрөгийг нөхөн төлүүлж үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 180,650,089,526 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 5 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 6 дахин өссөн үзүүлэлттэй байна.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Olon niitiin dund huleelt uusgeed baigaa Elbegdorj Bayar nariin hergiig shuurhai shiideechee.Ene 2 etgeediig shiidej chadval daraachiinh ni jingiin tsuvaagaar shiidegdene dee.
2019-01-27
zochin:
Olon niitiin dund huleelt uusgeed baigaa Elbegdorj Bayar nariin hergiig shuurhai shiideechee.Ene 2 etgeediig shiidej chadval daraachiinh ni jingiin tsuvaagaar shiidegdene dee.
2019-01-27
хахууль аваад суллаад явуулчихдаг байгууллага юм бишүү
2019-01-26
Зочин:
АТГ ЭЛБЭГДОРЖ БАЯРЫГАА ШАЛГААЧ ЭЭ!!! ЧАДАХГҮЙ АВИЛГААР АМЬСГАЛДАГ ГАРУУД ТИЙМЭЭ ШУДАРГА ЮМ БОЛ ЭЛБЭГДОРЖ БАЯР ШОРОНД ХИЙГЭЭЧ ЧАДАХГҮЙ МАШ ИХ НОТОЙ ЯЛТАНУУД ШДЭЭ БҮХ НО НЬ ИЛ ТОД БАЙХАД ШАЛГАХГҮЙ ӨӨХШҮҮЛЖ БНА ЭНЭ ЗӨВҮҮ ЧАЦАГ ЦАРАЙЛСАН ГАР ХӨЛҮҮД ШУДАРГА БИШ БНА АТГ ИЧИЖ АРД ТҮМЭНЭЭР ТЭЖЭЭЛЭГ
2019-01-26
irgen:
shalgah ni osoh yahav, hariuzlaga hyleelgej hergiig shiidsen ni hed baina
2019-01-26