Зимбабвед үймээн дэгдэж, 8 хүн амиа алджээ
2019-01-27

Зимбабве улсын иргэд шатахууны үнийг эсэргүүцэн, нийслэл хотноо эмх замбараагүй байдал үүсгээд байна. Уг жагсаал өдгөө долоо дахь өдрөө үргэлжиж буй бөгөөд цагдаагийнхан уурссан жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий болон резинэн сумтай буу ашиглаж буй аж. 

 

 

Нийслэл Хараре хотын төвд хэсэг армийн цэргүүд энгийн иргэд рүү галлаж, шархдуулсан гэнэ. Гэхдээ уг мэдээллийг Батлан хамгаалах яам эрс үгүйсгэж, "армийнхан зөвхөн үймээн дэгдээж буй жагсагчдыг баривчлах ажиллагаа явуулж байна" гэж мэдэгдэв. 

 

Жагсаал үргэлжиж буй хугацаанд найман хүн амиа алдаж, 500 гаруй хүн амиа шархаджээ. 

 

Хүчирхийлэл, үймээний улмаас нийтийн тээврийн автобусны үйл ажиллагаа бүрэн зогссон гэнэ. Мөн нийслэл хотоос гадна хамгийн олон оршин суугчтай Булавайо хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж эхэлжээ.

 

Зимбабвед долоо хоногийн өмнө 1,24 Америк доллар байсан шатахуун өдгөө  3,31 доллар болж, өсчээ. Мөн нийтийн тээвэр автобусаар зорчих үнэ 1,5 доллараас 3,5 доллар болж өсчээ. Зимбабвегийн Давосын чуулга уулзалтын дараа Европын орнуудад төрийн айлчлал хийхээр төлөвлөж байсан ч бүх айлчлалаа цуцалж, нутаг буцжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зимбабвегийн Давосын чуулга... гэж байхгүй. Зимбабвегийн ерөнхийлөгч Давосын чуулга... гэвэл яаж байна.
2020-02-27
!!!Зочин:
amia sharhadna gej yu we? Mongol helnii hicheeld suul daa tegej baij material oruulal daa
2019-01-28
зочин:
Бичинэ гэж алах юмаа.
2019-01-27