Бразилд далан нурж, 34 хүн амиа алджээ
2019-01-27

Бразилын зүүн өмнөд нутгийн Минас-Жерайс мужийн Брумадиньо дахь төмрийн хүдрийн уурхайд далан нурсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Уг ослын улмаас 34 хүн амиа алдаж 500 гаруй хүн сураггүй болсон байна. Аврагчид ослын газар ажиллаж буй бөгөөд иргэд ч мөн идэвхтэй оролцож байна. Сураггүй бологсдын ихэнх нь уурхайн цайны газраар үйлчлүүлж байсан уурхайчид гэнэ. 

 

Аврах ажиллагаанд нисдэг тэргийг оролцуулж буй бөгөөд гацсан иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. 

 

Ерөнхийлөгч Жаир Болсонару твиттер хуудсаараа дамжуулан амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, тун удахгүй ослын газарт очиж, нөхцөл байлдалтай биечлэн танилцахаар болсноо дуулгав. 

 

Байгаль орчин, Уул уурхай, Эрчим хүч болон Бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн сайд нар ослын газар руу хөдөлсөн байна. 

 

2015 онд Минас-Жерайс мужид далан нурж, 19 хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
2021-10-12