Хоригдол тээвэрлэж явсан автомашин осолдож, нэг хүн нас баржээ
2019-01-28
Гэрэл зургийг MPA.mn

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдлуудыг тээвэрлэж явсан автомашин осолдож нэг хүн нас барж, дөрвөн хүн гэмтсэн хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ.

 

Тодруулбал энэ сарын 26-ны өдрийн 11:00 цагийн орчимд ШШГЕГ-ын харьяа 439-р хаалттай хорих ангийн хоригдлуудыг мод бэлтгэлийн ажилд тээвэрлэж явсан “Портер” маркийн автомашин онхолдсон байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, "Осол болсон нь үнэн. Нэг хүн нас барсан. Дөрвөн хүн гэмтсэн.  Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.

 

ШШГЕГ-ын харья 439 дүгээр хорих анги нь хаалттай хорих бөгөөд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн болон давтан гэмт хэрэг үйлдсэн, онц аюултай гэмт этгээдүүд ял эдэлдэг байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин