С.Эрдэнэ: Сонгогчид УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачиллаа
2019-01-28

 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ. Уг хуулийн төсөлд батлагдсанаар сонгогчид сонгосон гишүүндээ хариуцлага тооцож болох буюу сонгогчдын 1/3 нь гарын үсэг зурж, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачлах юм.  Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Иргэд, сонгогчоос УИХ-ын гишүүдийг төрт ёсны уламжлал, ёс зүй, уламжлалаа дагаж, мөрдөхгүй, худал амлалт өгч УИХ-д сонгогддог гэх гомдлыг хэлдэг байсан. Ёс зүй болоод бусад хэм, хэмжээг зөрчсөн УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох тухай хууль эрх зүйн орчин дутмаг байсан. Эрх баригчдын зөрчил туйлдаа хүрч төрийн хямралд хүргэж байна. Маш хариуцлагагүй байна.

 

Монгол Улсын Их хурлын 2016 оны сонгуульд сонгогдсон 76 гишүүний 65 нь МАН-аас сонгогдсон. Тэднээс нэг гишүүн нь хүчиндэх гэмт хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Үлдсэн 64 гишүүний 1/3 орчим хувь нь авлигын гэмт хэрэг буюу ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй зээлийг албан тушаалаа урвуулан ашиглаж авсан асуудалд холбогдоод байгаа.

  

Монгол Улсын ерөнхий прокуророос албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-д оруулсан боловч уг саналыг хүлээн авахаас татгалзаад байгаа. Энэ нь УИХ-ын гишүүн бусад гишүүддээ шударга ёсны болон хууль зүйн хариуцлага хүлээлгэх чадамжгүй болоод байгаа тод жишээ. Иймд тангараасаа няцсан, итгэл алдсан, хувиа хичээсэн, нийтийн эрх ашгийг умартсан УИХ-ын гишүүнд ард түмэн өөрсдөө хариуцлага хүлээлгэх буюу сонгогчид хариуцлага тооцдог болох ёстой.

 

Тиймээс өнөөгийн улс төрд үүсээд буй нөхцөл байдал болон иргэдээс ирсэн санал гомдлыг үндэслэн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачиллаа. Ингэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга иргэдийн уг саналыг байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаан дээр уншиж танилцуулснаар хууль хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, сонгогчид УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санаачилга гаргасан бол уг асуудлыг чуулганаар хэлэлцэж, гишүүдийн саналыг авч батлах шаардлагагүй хэмээлээ. 

 

УИХ-ын гишүүний сонгогдсон тойргийн сүүлийн сонгуульд оролцсон нийт сонгогчдын гуравны нэгээс доошгүй нь эгүүлэн татах санал гаргаж, гарын үсгээр баталгаажуулбал эгүүлэн татах хууль эрх зүйн боломж уг хуулиар бүрдэж байгаа аж.Одоо мөрдөгдөж буй Монгол Улсын Их Хурлын хуулинд  

  1. Гишүүн нас барсан
  2. Өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг нь УИХ хүлээж авсан,
  3. Хүндээр өвдсөн гэх эмнэлгийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан,
  4.  Үндсэн хуулийн цэцээс эгүүлэн татах үндэслэлтэй гэж үзсэн,
  5. Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн тогтоолоор батлагдсан гэх таван шалтгаанаар УИХ-ын гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татаж байна. Тэгвэл дээрх таван заалт дээр нэмж иргэд сонгосон гишүүндээ хариуцлага тооцдог болох хуулийн төслийг санаачилсан нь байна. 

 

Гадаад улс оронд, тухайлбал, Канадад сонгуульд санал өгсөн иргэдийн 25 хувь нь гарын үсэг зурсан бол сонгогдсон төлөөлөгчийг эгүүлэн татаж болдог бол Их Британид 10, Австралид 10, БНХАУ-д 30, Беларусьт 20 хувь гэгчлэн хуульчилсан туршлага байдаг байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
эрдэнэ гуай чи одоо өөриинхөө хаагдсан хэргииг шалгуул чи бол шоронд байх хүн шүү
2019-01-29
Хулгайчидтай:
Хулгайчидтай ширүүн тэмцэл өрнүүлэх хэрэгтэй байна Олон түмэнд ил болсон хууль хүчний байгууллагаар хамгааладгсан хулгайчдыг газар бүр байгууллага бүр шахан зайлуулцгаая
2019-01-29
S:
Hoshnogonii nuhiig ooriig ne erguulen tatay.
2019-01-29
Zochin:
С.ЭРДЭНЭ МАШ ЗӨВ ХУУЛЬ САНААЧИЛСАН БАЙНА.НААД ТЭМЦЭЛ ХИЙГЭЭД БАЙГАА .ОЮУН-ЭРДЭНЭ АЮУРСАЙХАН БАТЗАНДАН БОЛД ГЭЭД НӨХӨДҮҮД ДЭМЖИХ ҮҮ.ҮГҮЙ Л БИЗ ДЭЭ ШУДАРГЫН ДҮР ИСГЭГЧИД ЖДҮС -С ЗЭЭЛ АВЧ МӨНГӨ УГААСАН ГИШҮҮДЭЭ Л ХАМГААЛААД ТЭМЦЭЭД БАЙГААМ БИШ ҮҮ.
2019-01-28
z:
erdene novshiig zailuulah heregtei
2019-01-28
зочин:
зөв зөв С.Эрдэнэ гэж нахаал нөхрийг эгүүлэн татъя
2019-01-28
Хэрэв маргааш ямар нэгэн саад тохиолдох юм бол Монгол Улсад төрийн эргэлт болохыг үгүйсгэхгүй.
2019-01-28
ganaa:
hun alsam huniig erguulen tatah huuliig tusuliig oruulmaar bn
2019-01-28
ondor nastan:
ARDCHILSAN NAMAA GEJ. ITGEL ALDARSAN. ENE GAZART TENGERT.
2019-01-28
Болж байна хамгийн түрүүнд С.Эрдэнэ татах байх
2019-01-28
Zochin:
Hamgiin turuund Erdene ,Erdenebatuud ,Haynhyrvaa nariig deer n Nomtoibayriig erguulen tatah n zovshuu.
2019-01-28