Шуудангаар хар тамхи оруулж ирсэн гадаад улсын иргэнийг баривчиллаа
2019-01-28

 

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид дөнгөж сая гадаад улсын /Нигер/ иргэн шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирснийг илрүүлэн баривчиллаа.

 

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон бусад байгууллагатай хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж сүүлийн хоёр сарын хугацаанд интернет сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалан олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг тогтоосон.

 

Шинэ он гарсанаас хойш Нидерландын Вант Улсаас гэсэн хаяглалтай Олон Улсын шуудан илгээмжээр иргэн О-д “Хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай” мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илгээмжээр ирсэнийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр илрүүлэн таслан зогсоож дайчлан баривчилсан.

 

Өнөөдөр /2019.01.28/ дахин баривчлах ажиллагаа явуулж, хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан этгээдийг саатуулжээ. Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид баривчилгаа явуулж, уг этгээдэд үзлэг хийж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Манай улсад хар тамхины хэрэгтэй этгээдэд харамсалтай нь цаазын ял байдаггүй Капиталист монгол болохоороо л тэр
2019-01-31
сургалтын төв нэртэй газарт ажиллаж байгаа хар шар нөхдүүдийг тагуул цагдаа овоо хараандаа байлгах хрэгтэй, охид хөвгүүдийг буруу зам руу оруулж мэднэ онцгой анхаарах ёстой ТӨР
2019-01-28
.:
Tsaaziin yalch yaakhav. Dor hayj oruulj irsen esvel oruulj irekh gej zavdsan baraanii gudamjnii uniig hed dakhin nugalj torgood Mongoloos bur musun khookh heregtei.
2019-01-28
bi:
Neegruudiig Mongold irekhiig khoriglovol taana. Ed nar ankhnii DOHiig ajaad mini shakhaa bizdee
2019-01-28
ЦААЗ:
ЦААЗЫН ЯЛАА СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ.
2019-01-28