Энэ долоо хоногт болох ДӨРВӨН чухал ҮЙЛ ЯВДАЛ
2019-01-28

Эхний долоо хоногт дэлхий дахинд болох чухал ДӨРВӨН үйл явдлын талаарх мэдээллийг Британийн “ВВС” агентлаг нийтэлжээ.

 

Европын холбоог орхих дараагийн НҮҮДЭЛ

 

 

Юу болох вэ?

 

Их Британийн парламентын гишүүд маргааш Европын холбоог орхих “Brexit”-ийн асуудлаар хэлэлцэхээр болж, олон жил үргэлжиж буй маргаанаа эцэслэхээр тохиролцжээ. Гишүүд ирэх гуравдугаар сарын эцэс гэхэд Европын холбооноос гарах хэлэлцээрийг дэмжих эсэхт саналаа өгнө. 

 

Яагаад чухал вэ?

 

Их Британийн эрх баригчид долоо хоног бүр уг асуудлаар хэлэлцэж, шийдвэртэй алхам хийхээр зорьж байна. Гэхдээ энэ долоо хоногт “Brexit” хэлэлцээрийн хувьд үнэхээр чухал шийдвэр гарна.

 

Хоёр долоо хоногийн өмнө уг хэлэлцээрээс болж, парламент Ерөнхий сайд Терейза Мэд итгэл хүлээлгэх асуудлаар нууц санал хураалт явуулсан юм. Ерөнхий сайд хэдхэн саналын зөрүүтэй суудлаа хамгаалж чадсан билээ.

 

Фэйсбүүкийн ШИНЭЧЛЭЛ

 

 

Юу болох вэ?

 

Фэйсбүүк нийгмийн сүлжээнд шинэчлэл хийхээр болжээ.

 

Яагаад чухал вэ?

 

Олон сая хэрэглэгчидтэй уг нийгмийн сүлжээнд маргаашнаас эхлэн “Муу мэдээлэл, сөрөг мэдээлэлтэй” тэмцэхээр болжээ. Энэ нь хуурамч, хэн нэгнийг гутаан доромжилсон гэх мэдээллийг автоматаар устгах аж. Уг шинэчлэлийн хүрээнд тус нийгмийн сүлжээ олон тооны хэрэглэгчээ алдах эрсдэлтэй байна. Фэйсбүүк өнгөрсөн онд маш их хохирол амссан. Энэ жил ч тэдний хувьд САЙНГҮЙ жил болох нь. 

 

ХЭЛЭЛЦЭЭР ба ХЭРЭГЖИЛТ

 

 

Юу болов?

 

Япон болон Европын холбооны эрх баригчид өнгөрөгч онд чөлөөт худалдааны хэлэлцээрийг амжилттай байгуулсан билээ. Уг хэлэлцээр ирэх баасан гаригаас хүчин төгөлдөр хэрэгжихээр болжээ.

 

Яагаад чухал вэ?

 

Чөлөөт худалдааны хэлэлцээр нь гишүүн орнуудын хоорондын худалдааны тарифыг бууруулах зорилготой. Япон улс машин, механизмын эд ангиа маш хямдаар Европт нийлүүлэх боломжтой болжээ.  Харин Европын холбооны орнууд Японд хүнс болон бусад шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр нийлүүлэх боломжтой.

 

Өвлийн наймаа ХААГДЛАА

 

 

Юу болох вэ?

 

Хөлбөмбөгийн өвлийн наймааны цонх албан ёсоор хаагдлаа.

 

Яагаад чухал вэ?

 

Энэ бол фанатуудын хувьд жинхэнэн аз жаргал юм. Клубууд хүссэн тоглогчоо талбайдаа гаргах боломжийг бүрдүүлдэг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Жинхэнэ хүний наймаа гэдэг чинь тэр хөлбөмбөг дээр болоод байгаа юм даа. ккк
2019-01-29
зочин:
Энэ жил дэлхийн эдийн засаг эерэг байх болтугай.
2019-01-28