Террористууд Филиппин дэх католик шашны сүмд халджээ
2019-01-28

Филиппинийн аялал жуучлалын гол бүс Минданао арал дээр орших Жожо гэх  Католик сүмд өнөөдөр 8.45 цагийн орчимд террорист халдлага болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Террористууд сүмд нэвтэрснийхээ дараа хоёр тэсрэх бөмбөг дэлбэлсэн байна. Халдлагаар 20 хүн амиа алдаж, олон хүн шархаджээ. 

 

Эхний дэлбэрэлт сүм дотор болсон ба хоёр дахь дэлбэрэлт цагдаагийнхан хэргийн газар ирэх үед болсон байна. 

 

Халдлагын хариуцлагыг алан хядах "Исламын улс" бүлэглэлийн Филиппин дэх "Abu Sayyaf" гэх бүлэглэл  үйлдсэн гэнэ. Террористууд өмнө нь нэг бус удаа тус бүлэглэлийн заавраар Филиппинийн газар нутагт халдаж байжээ. 

 

Тус бүлэглэл "Загалмайтнууд үхэх ёстой" гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин