Төрийн түшээдийн гарын бэлэг
2019-01-29

УИХ-ын гишүүдэд тойргоо торддог "том" ажил бий. Сонгууль дөхсөн энэ жилд энэ  ажиллагаа улам эрчимжиж буй нь илт. Монголчуудын уламжлалт баяр болох Цагаан сарыг далимдуулсан тойрог тордох ажиллагаа үргэлжилж байна. УИХ-ын гишүүд тойрогтоо очиж, гурил будаа тарааж явна. Түшээдийн гарын бэлэгт  тавгын идээ, гурил, сүү, будаа, цаг тооны бичиг зэрэг зүйлс багтаж, настнуудын гарт очиж байна. 

 

 

Ирэх сонгуулийн өмнөхөн гарах гишүүний тойрогтоо хийсэн ажлын тайланд энэ бэлэг багтах нь дамжиггүй. Тойргийнхоо төчнөөн ахмадад бэлэг тараасан гэх тайлан таны гарт удахгүй хүрэх биз ээ.

 

 

 

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хаанаас цуглуулсан хог вэ? өгвөл олигтойхон хэрэг болох зүйл өг
2019-01-29
өчүүхэн зүйл,эд хөрөнгөөр саналаа худалдах аа л больчих игэд ээ
2019-01-29