ШУУД: М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө
2019-01-29

13:50 цаг

 

-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-Монголын улс төрд муу зуршил, нохой зан байна. Тэр дундаа МАН-д амь бөх байна. Хоосон ярихаас илүү системтэй реформ хийх нь бидний үүрэг. М.Энхболдыг огцруулчихвал бүх зүйл сайхан болчих юм шиг яриад байх юм. Шийдэх олон асуудал байна. Сая хэдэн сарын хугацаанд МАНАН-тай тэмцэх, “60 тэрбум” гэх хойгуур маш олон асуудлууд бүдгэрлээ. МАНАН гэж яриад байх юм. Улс төрийн намууд эвсээд, үгсээд хулгай хийж байгаа бол хариуцлага тооцох ёстой. Хууль санаачилсан нөхдүүд энэ хуулийн зорилго биелээд, М.Энхболд огцроход энэ хуулиа хүчингүй болгож цуцлаарай.

 

Ингээд УИХ-ын даргыг чөлөөлөх санал хураалт явуулахаар боллоо. Хуулиараа нууцаар санал хураалт явуулах заалттай. Ингэхдээ цахимаар санал хураалт явуулъя гэдэг саналыг гишүүдийн олонх дэмжлээ. УИХ-ын гишүүн М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг дэмжээгүй байнгын хорооны саналыг дэмжье гэсэн санал хураалт явууллаа. 

 

Цахим нууц санал хураалтаар 33.8 хувиар буюу УИХ-ын даргын албан тушаалаас нь чөлөөллөө. 

 

 

12:50 цаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

 

-Ерөнхийлөгчийг ажлаа авснаас хойш анх удаа хууль хэрэгжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид баяр хүргэе. УИХ Ерөнхийлөгчийг хуулийг анх удаа хэрэгжүүлж байна, баяр хүргэе. Харамсалтай нь нийгмийн сайн сайхны төлөө юу гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Дараагийн хүн хэн бэ. Битгий нэгээр цадаад, хоёроор хуураарай. 

 

Яасан ховорч, ханзардаггүй суудал вэ? Монгол оронд маш их асуудал өрнөж байхад зөвхөн албан тушаал, суудал ярьж байна. УИХ-ын дарга гэдэг хүн бол миний харж байгаагаар нэвтрүүлэгч. Хүмүүсийн бэлтгэж өгсөн юмыг уншдаг л хүн юм билээ. Дараагийн нэвтрүүлэгч ямар хүн байх вэ?

 

УИХ-ын даргыг уучлал гуйх болов уу гэж бодсон. Уучлал гуйсангүй. Энэ хүн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэрх бичлэг дээр "төгсгөлийн үгээ хэлнэ үү" гэсэн чинь "Би цээжилж байгаад хэлье" гэсэн. Бас тэр бичлэг дээр түмнийг доромжилсон бүсгүйг зарлаач. 

 

Энэ хүний найз "урт хүзүүтэй" хүн шүүх дуудвал гутлаа тослоод ир гэсэн. Тэр хүн зугтаасан юм билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржид "Таныг үнэн дуудаж байна, хурдан ир" гэж хэлье. 

 

                      Ж.Мөнхбат: Дараагийн УИХ-ын даргаар МАНАН-д байгаагүй хүнийг сонгоё

12:20 цаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүд байр сууриа хэлж байна. 

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-Эрх барьж байгаа МАН ард түмнийхээ өмнө амласан амлалтаа хэрэгжүүлж, төрийн ажлаа хийх цаг болсон. Хэл ам, хэрүүл, зодоон тэмцлээ зогсоох цаг болсон. "60 тэрбум" гэж ярьж ярьж, М.Энхболдыг УИХ-ын даргаас нь огцруулж байна. Яг үнэндээ энэ схемтэй танилцсан хүн олон байгаа байх. Өнөөдөр төр барьж байгаа хүмүүс тэр схемээр явж байгаа гэсэн үг. МАНАН гээд байна. Олон удаа сайд хийсэн хүмүүс бүгд МАНАН-гийн Засгийн газарт байсан. Одоо дараагийн УИХ-ын даргыг МАНАН-д байгаагүй хүнээс сонгоё.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Та бүхэн нэг хүнд бүх хариуцлагаа тохчихоод өөрсдөө ард нь үлдэнэ гэж бодолтгүй шүү. "ЖДҮ"-чид хариуцлагаа хүлээгээрэй. Засгийн газар ажлаа хий, шударага үнэний талд тоглож боллоо. Өнөөдөр Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжээгүй, нэг ч амлалт хэрэгжээгүй байна. Тиймээс би МАН-д тараач ээ, хамтдаа огцоръё, ээлжит бус сонгууль явуулъя гэдэг саналыг АН тавиад 20-иод хонож байна. 

 

Шударга ёсны төлөө байдаг манай эрх баригч хүчний зарим гишүүд гарын үсэг зурсан. Харин шударга ёс ярьдаг гишүүд гарын үсэг зураагүй шүү. 

 

                                    С.Эрдэнэ: Шударга үнэний туйл Ц.Нямдорж огцор

11:40 цаг

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:

 

-Өнөөдрийн 65 гишүүн М.Энхболдын нэр дэвшүүлсэн, “60 тэрбум”-ын асуудалд холбогдсон хүмүүс. Танай намын Засгийн газар “ЖДҮ”-д холбогдоод, өөрсдийгөө хамгаалаад сууж байна. Шударга үнэний туйл Ц.Нямдорж сайд огцрох хэрэгтэй. 

 

УИХ-ын дарга М.Энхболд:

 

-Энэ танхимд сууж байгаа 64 хүн бол миний гарын үсэг зурж, УИХ-д нэр дэвшүүлсэн хүн. Туршлага, дадлагыг нь харж байгаад би эдгээр хүмүүсийг нэр дэвшүүлсэн. Ямар нэг хөрөнгө, санхүү харалгүйгээр 76 хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн.

 

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Ene uun huuli es shudraga unen es jayag gej... hutsaad baigaa hyalar hujaa vee ? Chi bol ug shugmanda gyandand buh nasaaraa khorigdoh eostoi umhii khar adgiin hulgaich shde, hajuu taliin kamerd d chin tarvagadorj gej odoi uheerin buzar, bayar gej pizdaagiin pizdaa nadamjunai gej khar hoshnogo xxbank,mcs,mak turiin mungu hulgai hiisen buh [хориотой үг] shudraga busiin hongiliin gar hul bolsn huuliin general nertei adgiin umhiirsen [хориотой үг] huur nuud tei tsaazluulakh eostoi um shde chi uu haana hutsan ve? Udahgui udamaaraa tsaazluulakh udur chin irne harj bgarai chi muu buh ham hulgaich nartaigaa ta buhen hamgiin muu uhleer uhej dald orooroi gej gej eruui ta buhen ikh olon jil amidaraa tamluularai gej zahida
2019-01-30
uneheer l manan buleglel gej bdag yum bol odoo nuguu namiin boss Elbegdorjiig n barij horih tetselee urgeljluuleech.talbai deer barisan ger temtsej bga humuus temtselee urgeljluuleed manan-n buh boss buusnuudiig ustgasanii daraa l temtselee zogsoo.dutuu ldeej bolohgui.manan Enkhboldoor duusaagui.gar huluud n urt heveeree bga tsagt manan tatsaar l bna.
2019-01-29
ОДОО М.ЭНХБОЛДЫН ТАЛЫНХНЫГ ЦЭВЭРЛЭХ ЦЭВЭРЛЭГЭЭ АСАР ЧУХАЛ ШҮҮ _ ЖАГСААЛТ ГАРГАЖ БАЙГААД ДЭЭРЭЭС НЬ ДООР ХҮРТЭЛ НЬ ЦЭВЭРЛЭЖ ЧАДВАЛ БИД ИХ ӨӨРЧЛӨЛТИЙН ЭХЭНД ИРНЭЭЭЭЭЭ
2019-01-29
Odo ulsin prokoror .avilgatai temtseh gazrin darga .erunhii shugch 3 solio.
2019-01-29
зочин:
Одоо Номгүйбаяр, Мөнхбат 2-оос нам салах ёстой
2019-01-29
Иргэн:
Монголын төрөөр олон жил тоглосон энэ хүн арай гэж огцорлоо. Энэ хүний нөлөөнд ямар их муухай зүйл хийгдэж байж вэ гэдгийг харуулах цаг боллоо. Үнэн мөнийг нь ард түмэндээ харуулахад мөнгө хөрөнгөтэй асар их хүчтэй тулгарна. Залуучуудаа шантарч болохгүй. Одоо л та нарын ажил эхлэнэ. Монголын төрд шургалсан эх орноо худалдсан луйварчид юу ч гэж хэлж, юу ч хийхээс буцахгүй улайрчихсан байгаа гэдгийг ямагт санаж яваарай
2019-01-29
одоо шорон луу явуулаарай...
2019-01-29
Иргэн:
М.Энхболдыг өмөөрч ард иргэдийг төөрөлдүүлж цаашдын ажилд нөлөө болох хүмүүсийг нэгд нэгэнгүй шудрагаар сайн шалга
2019-01-29
Zochin:
Erdene UIHuraliig taraagaad AN olonhi bolchihno geed seruun zuudlehee n bolichihvol ug n deershuu.Eronhiidoo ooriin chini karer. Mi Enhboldtoi tcugtaa duusch bgaa shuu. Omhii avilgachin MANAN giin hol tolgoinuud
2019-01-29
с жавхлан ок
2019-01-29
зочин:
тэнэгүүд их болжээ. дуучин жүжигчин тамирчин сайн дурын ажилтан шашны номлогч гээд попрох дуртай хүмүүс улс төрийн эрх мэдлийг олж авахаараа ёстой сүйрүүлэх юм аа.
2019-01-29
Эрдэнэ гахайгын Хөгжлийн банкнаас охиныхоо нэрээр авсан 19 тэрбумын зээлийн араас Нямдорж орж дээ их ууртай байна
2019-01-29
мөнхоргил минь суурийг нь та судалсаар байтал толгой нь данхайгаад хүчрэгдэхээ байлаа даа
2019-01-29
Зочин:
С.Эрдэнэ, Ж.Мөнхбат, Билэгт гэх мэт улс эх орны эрх ашиг гэж юу байдгийг мэддэггүй мэдэмхийрхсэн, дэндүү худал ярьж цэцэрхсэн, луйвар хулгайг хийж мэргэшсэн ийм л хүмүүсийг их хуралд гаргаж төрөө бариулж байсанд ард иргэд минь бодох цаг болсон байна гэдэг нь энэ өдрийн их хурлын үйл ажиллагаанаас харагдаж байна даа
2019-01-29