Хулгайлагдсан Танзани хүүхдүүдийн цогцсыг олжээ
2019-01-29

Танзани улсын өмнөд хэсгийн Ньомбе дүүргээс хулгайлагдсан хүүхдүүдийн цогцсыг цагдаагийнхан олсон талаар "ВВС" агентлаг мэдээллээ. 

 

 

Тус дүүргээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 5-10 насны зургаан хүүхэд хулгайлагдаж, сураггүй болсон юм. Удалгүй дахин дөрвөн хүүхэд алга болжээ. 

 

Цагдаагийнхан хэргийн мөрөөр мөрдлөгө явуулж, хэрэгтнийг хайсаар байгаа юм. 

 

"Ийнхүү цагдаагийнхан хүүхдүүдийн цогцсыг оллоо. Хүүхдүүдийг хөнөөсөн алуурчин, хүчирхийлэгчийг нэн даруй барих учиртай. Түүнийг хийсэн нүглийнх нь төлөө шударга шүүхийн өмнө зогсоох ёстой" гэж Эрүүл мэндийн сайд Фаустин Ндугулилеги мэдэгдлээ. 

 

Цогцснуудыг мөчилсөн байсан ба зарим хүүхдийн чих, шүд болон биеийн зарим хэсэг нь алга болсон байжээ.  Амиа алдсан хүүхдүүдийн гурав нь хамаатнууд байсан гэнэ. 

 

Хэвлэлийнхэн "Энэ бол шулмын зан үйл. Учир нь хүүхдүүдээр тахил өргөсөн байх магадлалтай" гэж мэдээлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
bitgii deven delhiin hamgiin muu muuhai har baraan medee oruulj baigaach guya. arai gegeeleg medee baihgui yu.
2019-01-29