Дорнод аймагт байшин шатаж нэг хүн нас баржээ
2019-01-29

 

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн 2 дугаар хэсгийн задгайд /Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ байшин  шатаж, 65 настай иргэн гал түймэрт өртөж нас баржээ.

 

Гал түймрийн тухай дуудлагыг 2019.01.28-ны өдрийн 14:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах аврах 53 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 25 км замыг туулан 14:47 цагт очиж, иргэн Ц-гийн 8х7 метр, 4х6 метрийн хэмжээтэй байшин, иргэн Э-гийн 9х7 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 3 цаг 20 минут ажиллаж унтраасан байна.

 

Уг гал түймэрт иргэн Ц /65 настай, эрэгтэй/ өртөж нас барсан, цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин