НҮБ, сэтгүүлчийн аллагатай холбогдуулан тусгай баг гаргажээ
2019-01-30

"Вашингтон Пост" сонины сэтгүүлч Жамаль Хашогги өнгөрсөн оны аравдугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын газар очсоныхоо дараа сураггүй болсон юм.

 

 

Хожим түүнийг золгүй байдлаар амиа алдсан гэж Саудын Арабын эрх баригчид мэдэгдэж, гэр бүлд нь эмгэнэл илэрхийлсэн түүхтэй. 

 

Сэтгүүлч эрх баригчдынхаа бодлогыг хүчтэй шүүмжилдэг нэгэн байсан юм. 

 

Түүнийг захиалагт аллагын золиос болсон гэж НҮБ үзэж, тусгай комисс байгуулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. НҮБ-ын тусгай төлөөлөгч Агнес Каламардын удирдаж буй баг бүрэлдэхүүн тусгай мөрдлөгөө  Турк улсад эхлүүлжээ. 

 

Нэг долоо хоногийн хугацаанд үргэлжлэх шалгалтын эхэнд тусгай багийнхан Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Чаушоглутай уулзаж, мэдээлэл авахаас эхэлсэн гэнэ. 

 

Саудын Арабын Засгийн газар НҮБ-ын тусгай багтай уулзаж, харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. 

 

Тус улс сэтгүүлчийн үхэлтэй холбогдуулан 17 этгээдийг баривчлан, хэргээ хүлээсэн 11 этгээдэд цаазын ял оноосон юм. Туркийн тал сэтгүүлчийн аллага манай газар нутагт нь болсон учир дээрх цаазын ял сонссон этгээдүүдийг шилжүүлэн өгөхийг шаардсаар байна. 

 

НҮБ, мөрдлөг шалгалтаараа Хашоггийн аллагын хэрэгт Саудын Арабын талаас улс төрийн болон хувь этгээдүүд хэрхэн оролцсон эсэхийг тогтоох аж. 

 

Мөрдлөгө ирэх ням гаригт өндөрлөх ба мөрдлөгийн тайланг ирэх зургаадугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд танилцуулах гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин