Онцгойгийнхон автомашин, техникийн бэлтгэл байдлаа шалгалаа
2019-01-30

Нийслэлийн Онцгой байдлын газраас бүтцийн нэгжүүдийн жолооч бүрэлдэхүүний “Нэгдсэн дадлага сургууль” болон нийслэлийн Аврах анги 105-ын автомашин, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах жигдрүүлэлтийн дадлага сургуулийг зохион байгууллаа.

 

 

 Дадлага сургуульд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Аврах анги 105, Гал түймэр унтраах, аврах ангиудын 160 гаруй алба хаагч хамрагдсан юм.

 

 

Ингэснээр жолооч бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар болоод автомашин, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүллээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин