Өөрийгөө Ерөнхийлөгч гэж зарласан Гуайдод хилийн хориг тавьжээ
2019-01-30

Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо өнгөрөгч долоо хоногт өөрийгөө тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж хэмээн мэдэгдэж, ард түмнээ хоёр хуваагаад байна.

 

 

Хэдхэн өдрийн дотор Венесуэлийг хоёр хуваасан Хуан Гуайдод хилийн хориг тавьж, бүх банкинд эзэмшдэг дансуудыг битүүмжлэх шийдвэрийг тус улсын Дээд шүүх гаргасан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

"Хуан Гуайдог Венеусэлийн үндэсний аюулгүй байдалд заналхийлэл учруулсан. Тиймээс анхан шатны мөрдөн шалгах үйл явц дуусах хүртэл дээрх хориг хүчин төгөлдөр үйлчлэх болно" гэж Дээд шүүхийн дарга Майкель Морено хэллээ. 

 

АНУ тэргүүтэй 10 гаруй орон түүнийг хүлээн зөвшөөрч, нэн даруй хууль бусаар сонгогдсон Николас Мадурог огцрохыг шаардаж буй юм.

 

Харин ОХУ, БНХАУ-ын эрх баригчид Мадурогийн дэглэмийг хамгаалж, "АНУ тусгаар улсын дотоод асуудалд оролцохгүй, хөндлөнгөөс ажиглах хэрэгтэй" гэж зөвлөжээ. 

 

Мөн Европын холбоо /ЕХ/ Мадурод найман өдрийн хугацаа олгосон ба энэ хугацаанд нээлттэй, шударга сонгууль зохион байгуулахыг үүрэгдсэн юм. Өгөгдсөн хугацаанд сонгууль зохион байгуулахгүй бол хариу арга хэмжээ ЕХ сануулсан аж. 

 

Мадуро эцсээ хүртэл эрх мэдэл, ард түмэн, газар нутгаа хамгаалахаа илэрхийлэн, АНУ-ыг Венесуэлээс савраа татахыг сануулж, Хуан Гуайдог "Вашингтоны заавар, санхүүжилтээр эх орноо дотроос нь идэж байна" гэж шүүмжилжээ.

 

Каракас хотноо энэ сарын 21-нээс эмх замбараагүй байдал үүсч, хамгийн багадаа 40 хүн амиа алдсан гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс мэдэгдэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Zov shiidel,zovlogoo:
Maduro mine naad Guado gedeg Amerikiin gar xol utsan xyyxeldeig shuud barij avaad l buudaad alchih,dagaj daldaganaad baigaa alia salbadainuudaas ni ch gesen gants xoer zuug ni buudaad ustga,1990 ond China iim utsan xyyxeldeinyydiig zorigtoi ustgasanii xychind odoo delhiin xamgiin xychirheg,bayn uls bolon xogjij,Amerik gedeg xognuudad salaavch ogoh chadaltai XYChIRXEG bolson ium,
2019-01-30
ZOCHIN:
MANAI MADURO MI .ENHBOLD.
2019-01-30