Дутерте халдлагаар амиа алдагсадтай салах ёс гүйцэтгэлээ
2019-01-30

Филиппинийн Минданао арал дээр орших "Жоло" гэх Католик сүмд саяхан террорист халдлага гарсан билээ. Халдлагын улмаас 21 хүн амиа алдаж, олон хүн шархадсан юм.

 

 

Террористууд сүм дотор эхний тэсрэх бөмбөгийг  дэлбэлсэн бол хоёр дахь бөмбөгийг цагдаа нарыг хэргийн газар ирэх үед дэлбэлжэ. Энэхүү халдлагын хариуцлагыг "Исламын улс" бүлэглэлийн Филиппин дэх "Abu Sayyaf" гэх бүлэглэл  хүлээсэн юм. 

 

Тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте өчигдөр амиа алдагсадтай салах ёс гүйцэтгэсэн талаар "www.aljazeera.com" сайт мэдээллээ.

 

Ерөнхийлөгч хэвлэлийнхэнд хандан "Хэн ч байсан энэ улсад халдсан бол хариуцлагаа хүлээх болно. Тэд хийсэн нүглийнхээ төлөө хамгийн хүнд ялыг авна. Би терроризмтой тэмцэх тэмцлээ илүү өргөн хүрээг хамруулж, энэ улсад нуугдсан, шургасан алан хядагчдыг хөөх болно" гэж хэлжээ. 

 

Минданао арлын цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч хурандаа Гере Бесана "Халдлага үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжиж байгаа. Иргэдээс мэдээлэл авч эхэлсэн" гэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин