САУДЫН АРАБ: Авлига авсан 126 өндөр албан тушаалтныг ХАЛЖЭЭ
2019-01-30

Саудын Арабын эрх баригчид авлигын хэрэгт холбогдсон 126 өндөр албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, шалгаж эхэлсэн талаар "www.thenational.ae" сайт мэдээллээ. 

 

 

Энэ талаар тус улсын Хотуудын хэрэг эрхэлсэн яам мэдэгдэж, албан ёсны твиттер хуудастаа "Нийслэл Рияд, Жидда гэх 15 хотын нөлөө бүхий эрхмүүдийн дунд гэнэтийн шалгалт явуулж, авлига авсан болохыг тогтоосон. Авлига авсан эрхмүүдийг эхний ээлжинд ажлаас нь чөлөөлсөн болно" гэж жиргэжээ. 

 

Мухаммед бен Салман өнгөрсөн 2017 оны эхээр угсаа залгамжлах ханхүүгээр сонгогдсныхоо дараахан улс оронд нь нүүрлээд буй авлигатай тэмцэж эхэлсэн юм.

 

Авлигын эсрэг кампани ажлын үеэр хааны удмын гишүүд, өндөр албан тушаалтнууд, хөрөнгө оруулагчид гэх 300 гаруй иргэнийг баривчлан, саатуулсан билээ.

 

Тэднийг нийслэл хотноо байрлах тансаг зэрэглэлийн  "Ritz-Carlton" зочид буудалд хорьсон аж. 

 

Баригдсан хүмүүсийн дотор дараагийн эзэн хаан хэмээн нэрлэгдэж байсан, хунтайж Альвалид бен Талаль байжээ. Тэрбээр суллагдахын тулд нэг тэрбум ам.доллар өгсөн гэх мэдээллийг ойрын эх сурвалжууд өгчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
мн:
Наад лалрын лалын шашинд нь ийм хэрэг хийсэн хүнийг эр эм гэлгүй чулуугаар цохиж алах заалт байдаггүй юмуу. Хүүхнүүдээ болохоор чулуугаар цохиж тамлаж алдаг. Алан хядагчид нь хүн алах болохоороо шашны нэр барьж эмэгтэйчүүд гэм зэмгүй өөр шашны, өөр үзэл бодолтой хүмүүсийг гадуурхаж хүчирхийлж алж хядна.Исламын улс бүлэглэлийг ил далдаар ивээн тэтгэнэ. Тэгээд бас болоогүй ардчилал хүний эрх ярьсан АНУ-ын ойрын холбоотон гээд байгаа. Өнгө мөнгө л байвал чөтгөртэй ч холбоотон болж байдаг лалын лалрын улс даа
2019-01-31