Өмнөговь аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Энэ оны анхны гурван ихэр Өмнөговь аймагт мэндэлжээ. Тус аймгийн Хүрмэн сумын харьяат С.Мөнхбаяр, Ө.Энхмандах нарын гэр бүлд гурван ихэр хүүхэд мэндэлсэн байна. Залуу гэр бүл хүү, охинтой бөгөөд Ө.Энхмандах гурав дахь төрөлтөөрөө ийнхүү хоёр хүү, нэг охин төрүүлсэн байна. Одоо эх хүүхдүүдийн бие нь сайн, ЭХЭМҮТ-д хэвтэж байгаа аж.
Эх сурвалж: Өмнөговь Аймаг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ