"МИК ОССК" ХХК олон улсын зах зээлд бонд арилжлаа
2019-01-31

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "МИК Холдинг" ХК-ийн 100 хувийн охин компани болох "МИК ОССК" ХХК нь 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 3 жилийн хугацаатай, жилийн 9.75 хувийн хүүтэй нийт 250 сая ам.долларын үнийн дүн бүхий бондыг олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай арилжаалсан байна.

 

Тус компани нь олон улсын үнэлгээний агентлагуудаас "В" үнэлгээтэй байгаа нь Монгол улсын зээлжих зэрэглэлтэй адил түвшинд байгаа бөгөөд Монголын хөрөнгийн биржийн бүртгэлтэй компаниуд дотроос хамгийн анхны олон улсын санхүүгийн зах зээлд бонд арилжаалсан компани боллоо.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Shuud.mn
Сонин хачин