Чикагод огцом хүйтэрч, 7 хүн амиа алджээ
2019-01-31

Америкийн зүүн өмнөд хэсэгт түүхэнд тохиогүй хүйтэн өдрүүд тохиож буй юм.  Умар туйлын хүйтэн агаарын урсгал тус улсыг бүхэлд нь нөмрөн авсан нь ийнхүү цаг агаар огцом хүйтрэхэд нөлөөжээ.

 

 

Чикаго хотноо огцом хүйтэрч, хэд хэдэн осгож амиа алдсан "Ройтерс" агентлаг мэдээллээ. Мөн орон даяар хүйтний улмаас долоон хүн амиа алджээ. 

 

Тус  хотын захаар удахгүй Антарктидын зарим хэсгээс ч илүү ХҮЙТЭН болохыг цаг уурчид анхааруулсан байна.  Хойд Дакотад -37 хэм хүртэл хүйтэрч, их хэмжээний цас орж буй гэнэ.

 

Зарим мужид 30 см хүртэл цас орж, агаарын температур Цельсийн хасах 23-40 хэм хүртэл хүйтэрчээ.  Хүйтний улмаас Висконсин, Мичиган, Иллинойс, мөн Алабама, Миссисиппи мужийн эрх баригчид төрийн зарим байгууллага, сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, ОНЦ БАЙДАЛ зарласан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Антрактидийн Хүйтэн агаар Чикагод нөлөөллөө юу? Антрактид Хаана байдагийг мэддэггүй Мангар сэтгүүлч гуай Ийм илүү дутуу мэдээлэл бичихээ боль. Зүгээр Монголдоо өрнөж байгаа Хэрүү зодооноо л бич. Тэр та нарт таарна. Эхлээд ном уншиж жаахан мэдлэгтэй бол дараа юм бич. Болохгүй бол Баабар ахаасаас суралц Тэнэг мангарууд минь
2019-01-31
Zochin:
The day after tomorrow ,bitgii ingej zugnuj kino hiij bai
2019-01-31
Антарктид нь дэлхийн өмнөд туйл, Арктик хойд туйл. Мэдээний бүх эх сурвалжуудыг англи эхээс нь үзлээ. Арктик л гэсэн байна. Андуурсан бололтой.
2019-01-31