Монголын 1.6 сая хүн ББСБ-аар үйлчлүүлж байна
2019-01-31
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын хэмжээнд нийт 539 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна.  Үүний дийлэнх нь буюу 91.1 хувь нь зээлийн үйл ажиллагааг дагнан болон хавсран эрхэлж буй бол 8.9 хувь нь зөвхөн гадаад валют арилжааны үйлчилгээг явуулж байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлсэн.

 

Нэгэн үе ББСБ-ууд борооны дараах мөөг шиг олширч байв. 2017 онд Улсын хэмжээнд 534 ББСБ үйл ажиллагаа явуулж байсан бол 2018 онд 539 буюу таван ББСБ нэмэгджээ. Нэг үеэ бодвол ББСБ-уудын тоо огцом нэмэгдэх нь багассан ч ББСБ-уудаас зээл авах иргэдийн тоо өсөх хандлагатай байгаа аж.

 

ББСБ-ууд 2017 оны жилийн эцсээр нийт 1.5 сая харилцагчтай байсан бол 2018 онд 1.6 сая болж 8.8 хувиар харилцагчдын тоо өсчээ. Үүнд финтек буюу технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ өргөн нэвтэрч, чамлахааргүй амжилт олж буй явдал голчлон нөлөөлж байгаа. Финтекийг хамгийн амжилттай нэвтрүүлсэн байгууллага бол “Лэнд.мн” ББСБ. Энэ байгууллага нийтдээ 800 гаруй мянган хүнд зээл олгосон байдаг. Мөн “Мобиком”-ын дараа төлбөрт дугаартай хэрэглэгч төлбөрөө төлсний төлөө тухайн иргэний дансанд “Candy” цахим мөнгийг олгодог. Энэ нь ББСБ-ын харилцагч болох нөхцлийг бүрдүүлдэг байна. Энэ мэтчилэн барьцаагүй зээл олголтыг ББСБ-ууд нэлээд эрчимжүүлээд байгаа.

 

Мөн Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх талаар идэвхтэй ажиллаж, дүрмийн сангийн бүртгэл, бүтэц, хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан. Үүнтэй холбоотойгоор ББСБ-уудын зээлийн хэмжээ өсчээ.

 

ББСБ-уудын өнгөрсөн түүхийг харах юм бол СЗХ-ноос жилд дээд тал нь 100 банк бус санхүүгийн тусгай зөвшөөрөл олгож байжээ. Харин дээрх зөвшөөрөлтэй холбоотойгоор ББСБ-уудын тоо тогтворжиж байгаа аж. Мөн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлээд ирэхээр хүү багатай зээлийг харилцагчдад олгох ажил нэмэгдсэн байна.

 

Сүүлийн өдрүүдэд ББСБ-ын хувьцаа эзэмшигчид нь төрийн албан хаагчид байна гэх мэдээлэл тархсан.

 

Энэ талаар СЗХ-ны ББСБ-ын газрын дарга М.Өлзийбатаас тодруулахад “ББСБ-ыг Төрийн албанд ажиллаж байгаа болон УИХ-ын нөлөө бүхий эрхмүүд 100 хувь эзэмшдэг гэж нийгэм ойлгоод байгаа. Гэтэл тус тухайн хүний эхнэр нь эсвэл нөхөр нь хувьцааны 10 хувийг эзэмшдэг байсан ч ХОМ дээрээ мэдүүлэх үүрэгтэй байдаг. Тэгэхээр тухайн ББСБ нь 100 хувь УИХ-ын гишүүний эсвэл төрийн албан хаагчынх гэж ойлгож болохгүй. ББСБ-д энэ оны байдлаар нийт 4875 хувьцаа эзэмшигч байна. Энд жирийн иргэд төрийн албан хаагч тодорхой хэмжээний хувьцаа эзэмшээд явж болно. Харин тухайн хүний орлого нь хууль ёсны орлого мөн үү гэдэг СЗХ хяналт тавьж ажиллаж байгаа” гэсэн юм.

 

ББСБ-уудын зээлийн хүүг өндөр гэдэг. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 2016 оны жилийн эцэст 4.3 байсан зээлийн хүү одоо 3.3 хувьтай болж зээлийн хүү харьцангуй буурсан байна. Нэг зээлдэгчид ногдох зээлийн хэмжээ өнгөрсөн 2016 оны жилийн эцэст 7 орчим сая төгрөг байсан бол 2018 оны жилийн эцэст 3.7 орчим сая төгрөгийн зээлийг ББСБ-аас жилд дунджаар зээлж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
hotoch:
bolij uz bi l lab BBSB aas hol ybdag tnd muu bolgon bii hudlaa reklamdah shaardlagagui shu
2019-02-01
За:
Би л лав үйлчлүүлж үзээгүй, өр тавихгүй амьдарноо. Байгаагаа болгоод л явна
2019-01-31
Tor ard irgeddee baga eh uusvertee baga huutei zeeleer uilchleechee ene uls mongo huulegch nart eeltee ard tumendee haltaa ymar hecuu yum ve ard tumen chin zeeliin daramtand sohorch baina
2019-01-31
бүлтүүш:
майкл жексон бага насний эрэгтэй хүүхэд хүчинддэг байсан нь ил болж гэнэ ха ха ха манай гомо мөнхөө ах ч бас адилханн эрэгтэй хүүхэд сонирхдог нь тодорхой болсон шдэ мундаг өвөө нар шүү
2019-01-31