Өндрөөс үсрэх гэж байсан эрэгтэйг эсэн мэнд буулгажээ
2019-1-31

 

Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороонд 12 давхар байрны 6 дугаар давхрын тагтнаас согтуу эрэгтэй хүн үсрэх гэж байсныг Онцгой байдлын аврагчид эсэн мэнд буулгажээ.

 

"Өндрөөс хүн үсрэх гээд байна" гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 10:23 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж тус байрны 23 тоотод иргэн М /33 настай, эрэгтэй/ үсрэх гэж байсныг 10:39 цагт эсэн мэнд буулгасан байна. 

 

Улмаар тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин