Манлай, алдарт уяачдын нэрийг өргөн мэдүүлнэ
2019-01-31

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдан Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг шигшмэл, бүсийн уралдаанд амжилттай оролцсон нэр бүхий уяачдад улсын цол олгуулах талаар хэлэлцэв.

 

 

Нэр бүхий зургаан хүн “Тод манлай уяач”, долоон хүн “Манлай уяач”, долоон хүн “Алдарт уяач” цолны болзол хангасан хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Унэн уг:
Цол гуншин олгох
2019-01-31
Bokioch soliotuudaa...uhsen huuhduudiin neriig todruuljh ar geriinhnees n uuchlalt guichaad daraa n shagnalaa gorid zavaanuudaa
2019-01-31
иргэн:
Монголд ганц л ерѳнийлѳгч баймаар элдэв холбоод хэрээс хэтэрлээ.Нийгмийн гажуудал АИХ хуралдуулж үндсэн хуулиа ѳѳрчлѳе.Тѳрийн наадмаараа бѳх морь харваачдаа цол зэргийг ѳгѳѳч.Бүсчилсэн наадам хийхээ болиоч улсын наадмаар сум аймаг наадмаа хийж л байгаашдээ.Тѳрийн цол хэргэм шагнал замаа алдлаа.Наадам цэнгэл ихэдвэл улс мѳхѳхийн шинж гэж байдаг.Бүтээн байгуулалт хийцгээе.Нэг нэгнийгээ онгироож манлай алдарт энэ тэр гэдгээ болиоч тэд нар нь дүрдээ итгээд Манжийн амбанд зүтгэж байсан малгайндаа тууз зүүсэн тэнэгүүд шиг харагдаад байна.Амьдралд ямар хэрэгтэй юм.Уламжлалаа бодоод тѳрийн наадмаараа адуу малаа уралдаад болоошдээ.Муу эр дайнд хѳѳрнѳ гэгч юм их болох юм.Монголчууд хэзээ байхад зуны улиралд шагай харваж байсан юм.
2019-01-31
зочин:
Хүн амаа өсгөж чадахгүй, эх орноо хөгжүүлж чадаагүй байж, элдэв марзан наадам, бөх, дуулаачдын тэмцээн хийгээд яахнав.Нэг ч гэсэн хүүхэд алж,шагнаж хөсдөгөө больцгооё. Ажил хийж,амьдрал, эх орноо хөгжүүлэх юм сан. Буян жагаа зөв яриад байгаа юм бишүү
2019-01-31
зочин:
Хүүхэд алаачдыг ингэж мандуулах, шагнах нь хэд хэрэгтэй вэ? улс орны хөгжилд нэмэр хандив болох юм уу? наадах нь наадаад өөрсдийгөө шагнаад баясаж байвал яасан бэ
2019-01-31