Трамп, Ким Чен Унаас түрүүлж, Си даргатай уулзахыг хүслээ
2019-02-01

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо мягмар гаригт "Улс орны нөхцөл байдлын талаарх" илтгэлээ тавих билээ.

 

 

Тэрбээр уг илтгэлийн дараа хамгийн удаан хүлээлэгдэж буй ТРАМП-КИМ нарын хоёр дээд хэмжээний саммит уулзалт "хаана, хэзээ" болох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэлийнхэнд өгөхөөр болжээ. 

 

Ерөнхийлөгч Трамп өчигдөр сэтгүүлчдэд хандан "Хоёр тал тохиролцож, дээд хэмжээний уулзалтын энэ сарын эцсээр зохион байгуулахаар тохиролцсон. Ирэх долоо хоногт уг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Тиймээс түр хүлээнэ үү" гэж мэдэгдэв.

 

Гэхдээ Трамп, Ким Чен Унтай уулзахаас урьтаж, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпинтэй уулзахаар төлөвлөж буйгаа дуулгалаа.

 

Хоёр улсын дунд өрнөөд буй худалдааны зөрчил, маргалдааныг эцэслэхээр БНХАУ-ын Засгийн газрын Шадар сайд Лю Хэ  тэргүүтэй төлөөлөгчид Бээжингээс Вашингтон хотноо ирээд буй юм. Шадар сайд Лю Хэ өчигдөр Цагаан ордонд зочлох үеэр Трамп дээрх хүсэлтийг тавьсан байна. 

 

ТРАМП-КИМ нарын уулзалт Азийн нэг улсад болох бөгөөд Вьетнамын нийслэл Ханой хотноо зохиони байгуулагдах өндөр магадлалтай гэнэ. Трамп "Хэрвээ уулзалт Вьетнамд болбол би Ким Чен Унтай уулзахаасаа урьтаж, Бээжинд зочилж Си даргатай уулзах болно" гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин