Г.Занданшатар: Шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийг манлайлан ажиллана
2019-02-01
Гэрэл зургийг MPA.MN

 

13:40 цаг:

 

УИХ-ын даргаар сонгогдсон Г.Занданшатарт УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тамгыг нь гардуулж өглөө. УИХ-ын дарга Г.Занданшатар сонгогдсоныхоо дараагаар үг хэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Энэ их итгэл найдварыг өндөр үүрэг, их хариуцлага гэж хүлээн авч байна. УИХ-ын гишүүд ээ, бидэнд итгэл хүлээлгэж сонгосон сонгогчид оо, төрийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулж эрхээ эдэлнэ гэж Үндсэн хуульд тусгасан.

 

Та бид Үндсэн хуулийн зарчмыг дагаж мөрдөж, төрийн элч төлөөлөл байх үүргээ биелүүлэх учиртай. Бид ард түмний хүсэмжлэлт, нийгмийн хэрэгцээт шаардлагад үндэслэж, гурван асуудлыг баримтална.Ард түмэн шударга ёсыг хүсч байна. Шударга ёс нийгмийн хэрэгцээ захиалга болж байна. Монголын төрд хууль дээдлэх ёс, хариуцлагын тогтолцоо ноёлж, тэр нь шударга хэрэгжиж байж төрд итгэх ард түмний итгэл сэргэнэ.

 

 

УИХ-ын даргын хувьд Шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийг манлайлан ажиллана. Бид Монгол Улсын эрх ашгийг хэсэг бүлгийн эрх ашгаас ямарт дээгүүр тавьж ажиллах ёстой.

 

Чинээлэг дундаж давхрагыг дэмжсэн нийгмийг цогцлоон бүтээх нь Үндсэн хуулийн зорилт мөн.

 

Ардчилсан Монгол Улсын төлөө хүчээ нэгтгэхийг уриалж байна. Төр түвшин түмэн амгалан байх болтугай  хэмээлээ.

 

Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлалаа. 

 

 

13:30 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гомбожавын Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг 65.2 хувиар дэмжлээ. 

 

УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар 1987 онд нийслэлийн 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургууль, 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль төгссөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй, магистр зэрэгтэй, профессор цолтой.

 

Тэрбээр 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС)-ийн Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш,  1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн, 2000-2003 онд ХААН банкны дэд захирлаар ажиллаж байсан.

 

 

Улмаар 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2004-2008, 2008-2012 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал хуулийн засаглалын хүрээлэнд судлаачаар ажилласан.

 

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдсон, улмаар 2017 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. 

 

Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгогдсонтой холбогдуулан ЗГХЭГ-ын даргаас чөлөөллөө. 

 

             С.Жавхлан: Та бол эцсийн найдвар, Монголын төрд үнэнийг тогтоох зангатай дарга байгаарай

 

13:20 цаг 

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг томилох асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа хэлж байна. 

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

 

-Дарга бол хөтлөгч биш цог золбоотой,зоригтой байгаарай гэж хүсч байна. Таны хувьд нэг намын хүн биш Монголын хүн болж байна.

 

Төрийн гурван өндөрлөгийн нэг чулуу нь сул байвал гал бадрахгүй. ҮАБЗ-ийн гишүүн, төрийн гурван өндөрлөгийн нэг гэдэг утгаараа “нэг,хоёрын, гурав аа” гэдэг шиг хүчтэй ажиллаарай. Сүүлийн боломж өөр дээр чинь ирж байна гэж харж байна. 

 

Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг ярьж байна. Үүнээс гадна 650 гаруй хууль байна. Энэ хуулиуд хүний амьдралд хэрэгжихгүй байна. Хүмүүсийн амьдралыг хохироодог хуулиудыг цэгцлэх тал дээр маш сайн ажиллаасай гэж хүсч байна. Та бол хамгийн эцсийн найдвар.

 

Өнөөдөр талбай дээр 500 мянган хүн талбай дээр жагсах магадлал байгаа шүү. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг шиг ажиллаарай. Сул, зальжин битгий байгаарай. Монголын төрд үнэнийг тогтоох зангатай, эрэмбэтэй дарга байгаарай.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

 

-Төрийн нэр хүндийг ард түмэн биш бид өөрсдөө унагаасан. Одоо бидэнд богино хугацаа үлдсэн учир ажил л хийх хэрэгтэй. Ажил хариуцаж байгаа хүний өөрийн чадавхи дээрээ тулгуурлаж ажиллаарай. Таны хэлж байгаа үг бүхэн үнэтэй. Тиймээс хэлэх ярих үгэн дээрээ анхаараарай. Үндсэн хуулийн өөрчлөлтөд нухацтай хандаж ажиллаарай. 

 

                                                  УИХ-ын чуулган цаг сунган хуралдаж байна

 

13:00 цаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонгох асуудлыг хэлэлцэж байна. Үдийн завсарлагааны цаг болсон хэлэлцэх асуудлаа дуусгахаар цаг сунган хуралдахаар боллоо. Гишүүд УИХ-ын даргад нэр дэвшигч үг хэлж байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-Эдийн засгийн ухааны магистр профессор болох боломжгүй. Та намтартаа бичсэн энэ асуудлаа тайлбарлах хэрэгтэй. Хэлбэр хөөсөн, худлаа байж болохгүй.

 

-Би хэн нэгтэй ашиг сонирхлын зөрчил, хамаарал байхгүй. Нэгдүгээр улс орны эрх ашгийг баримталж ажилладаг.

 

Би сургуулиа төгсөж ирээд одоогийн ХҮДС-д ажиллаж, судалгааны ажлуудад оролцож явсан хүн. ОХУ-ын Байгалийн эдийн засгийн сургууль эхлээд хүндэт профессори, дараа нь профессор цол өгсөн. Энэ цол бол холбогдох журмын дагуу сургууль минь өгсөн цол. 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Үдийн завсарлагааны цаг болсон хэлэлцэх асуудлаа дуусгахаар цаг сунган хуралдахаар боллоо. Гишүүд УИХ-ын даргад нэр дэвшигч үг хэлж байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Одоо бүгдээрээ хүн ярихаа дуусгаж, ажил руугаа оръё. Чуулган сунгана гэж байхгүй шүү. 40 хоног би ажлаа хийсэн. Чуулган завсарлана гэдэг чинь гэртээ суугаад дээшээ хараад хэвтэнэ гэсэн үг биш. Тойрог руугаа явна. Долоо хоног шийдчих зүйлийг 40 хоног гацаалаа.  Та УИХ-ын дарга болвол шаардлагыг хэрхэн хүлээж авах вэ? 23 гишүүнээ яаж шийдэх вэ? Хуулийн байгууллага хараат бус байна гэдэг дээр та ямар байр суурьтай байна вэ?

 

-Хуулийн байгууллагыг хараат бус байлгахын тулд хуулийн засаглал, зарчмаараа мөрдөгдөх учиртай.

 

 

   Баянхонгорчууд төрийн эрх барьж байх үедээ хуйвалдсан гэдэг үгийг бид сонсохыг хүсэхгүй байгаа

 

12:00 цаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж байна.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-УИХ-ын намрын чуулган гацсан. Гэтэл одоо УИХ-ын намрын чуулганыг хаах гээд байна. УИХ-ын намрын чуулганы хааж болохгүй. Үргэлжлүүлэх хэрэгтэй. Таныг Салхит, Асгатын ордыг шийдвэрлэснээр ард түмэн үнэлсэн. “ Тавантолгой”-д хувьцаа нэртэй бичилт хийчихээд олон жил болж байна. Үүнийг нь өгөх шийдвэр гаргасан байна лээ. 

 

-Үндсэн хуульд “Монгол Улсын газрын баялаг ард түмний мэдэлд байна” гэсэн заалт бий. Би энэ зарчмыг үргэлжлүүлж хэрэгжүүлэхийн тулд энэ ажлыг хийж байгаа. Уул уурхайн салбар нээлттэй байх ёстой. Уул уурхайн салбар ил тод, чөлөөт өрсөлдөөний зарчим нийцэхгүй байгаатай холбоотой.

 

Чуулганыг дэгээрээ 14 хоног сунгах, эсвэл УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах заалттай. Ер нь олон асуудал хүлээгдэж байгаа. Тийм учраас УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага гарч магадгүй гэж бодож байна.

 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

 

-УИХ-ын дарга бол ҮАБЗ-ийн гишүүн. Гэтэл ҮАБЗ-ийн гишүүн Х.Баттулга гэж хүн болчимгүй үйлдэл хийж байна. Байгаль орчин, хүнс хөдөө ахуйн байнгын хорооны хуралдаан дээр байнгын хорооны даргыг хууль ярилаа гэж загналаа. Өчигдөр дөрвөн байнгын хорооны даргыг хүлээж авч уулзаад, "чи нэг сонгогдсон олгархи" гэлээ.

 

Хамтарч ажиллах асуудал дээрээ анхаарч ажиллах хэрэгтэй. Ор үндэсгүй хүн гүтгэх юм. “100 тэрбум төгрөгөөр зуух шахсан хүн миний хажууд сууж байна” гэж гүтгэлээ. Ийм хүнтэй та хамтарч ажиллах нь. Ерөнхийлөгч бид хоёрын тухайд нэг тойрог дээр өрсөлдсөн. Та энэ хүнд дөрлүүлээд явж болохгүй шүү.

 

Баянхонгорын хоёр хүн хоорондоо эвтэй байх ёстой. Баянхонгорчууд төрийн эрх барьж байх үедээ хуйвалдсан гэдэг үгийг бид сонсохыг хүсэхгүй байгаа. Хэн нэгний нөлөөнд автахгүйгээр, хуулиар зохицуулж хамтдаа ажиллах ёстой шүү.

 

                                             Г.Занданшатар:Ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллана

 

11:30 цаг

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар хариулж байна.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-УИХ-ын даргаар нэр дэвшиж байгаад баяр хүргэе. Мөн УИХ-ын дарга байсан М.Энхболддоо цаашдын ажилд нь амжилт хүсье. УИХ-ын даргаар сонгогдвол ямар зарчим барьж ажиллах вэ. УИХ-ын гацааг цаашид арилж, эв нэгдлийг барих талаар ямар ажил хийх вэ?

 

-Ардчиллын үнэт зүйлийг баримталж, ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллана. Хуваагдах асуудал энэ онд байхгүй. Үндсэн хууль өнгөрсөн 27 жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэсэн. “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” гэж Чимид гуай хэлсэн байдаг. Бид Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх хэрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ УИХ-ын хамгийн чухал ажил байх ёстой.  

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Миний хувьд  УИХ-ын даргаар нэгдүгээрт Ц.Нямдорж, хоёрдугаарт Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нарыг орж ирэх болов уу гэж бодсон. Эрх баригч нам Ц.Нямдорж гуайг унагаж, залуучуудаа дэмжээгүй бололтой. Г.Занданшатар найз минь чамд нэг сайн тал, гурван муу тал бий.

 

МАНАН-гийн эсрэг тэмцэл явуулахад жагсагчдын аюулгүй байдлыг хангахад туслалцаа, дэмжлэг  үзүүлсэнд талархаж байна. Иргэд олон түмэн биднээс хувьсгал, эрс өөрчлөлтийг хүсч байгаа. Би таныг Монголын түүхэнд маш сайн УИХ-ын дарга болох байх гэж өнөөдөр дэмжлэгээ үзүүлнэ.  Ерөнхий сайдтай уулзахад надад “Г.Занданшатарыгаа дэмжээд өгөөрэй” гэж гуйсан. Авлигын хонгил бий болгосон авлигач хулгайч нарыг үтэр түргэн зайлуулахыг шаардана.

 

                           Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох асуудлыг хэлэлцэж эхэллээ

 

11:15 цаг

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж эхлэв. УИХ-ын даргад нэр дэвшигчийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. Дараагаар нь  \Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг саналыг хэлэлцээд 100 хувь дэмжсэнийг Д.Лүндээжанцан танилцуулгадаа дурдлаа. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Жагаа:
Их хурлын гишууд гэж нэг л их юм мэддэг, сургааль, даалгавар огсон хумуус байх юм. Дарга сайд болсон хумуустээ огч байгаа зовлогоогоор нь бол улс орон суга хогжсон баймаар
2019-02-02
Эгч Батцэцэг:
Эгчийнхээ ажлыг өөрчлөөгүй байж шудрага ёс ярих нь зүйд нийцэхгүй. Эгч нь ИНЕГ- н хамт олноос санаа зовоод байх юм. Ядахдаа ажлаа ч сайн мэдэхгүй тул хэцүү юм. Би ичиж байна. Дүүгээ шудрага ёс гээд ярихаар санаа зовоод байх юм.
2019-02-01
иргэн:
АРД ТҮМЭН ЧИНЬ ТАНИЙГ, МАНАНГИЙН ЛУЙВАРЧДЫГ ЯАЖ ШИЙТГЭЖ ЯМАР ЯЛ ӨГӨХИЙГ ДОТРОО ХҮЛЭЭЖ БАЙГААГ БИТГИЙ МАРТААРАЙ , ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ
2019-02-01
МАНАН зайлаа
2019-02-01
namatar:
1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС)-ийн Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн, 2000-2003 онд ХААН банкны дэд захирлаар
2019-02-01
parliament debating procedure , process, rule tuhai huul iig gargaji parliament iig knowledge tei, chanartei huul gargah batalgaitei bolgoh heregtei .
2019-02-01
parliament debating procedure , process, rule tuhai huul iig gargaji parliament iig knowledge tei, chanartei huul gargah batalgaitei bolgoh heregtei .
2019-02-01
parliament iin metgeltseeni huul bolon jurum iig hurden batlah heregtei
2019-02-01
swiss iin tor d minister 6 jil ,president ni 1 jil , songuul ni 4 jil d neg udaa
2019-02-01
zochin:
ene batzandan odoo yu ve yu geed soliorood baigaa yum be erunhii said ternees guilaa yu er ni hurelsuh bol yu ch hiij medeh hun gehdee tegj guisnig ni zarlaad yavdag ene neg 2 taartsan taar shuudainuud yum daa
2019-02-01
ZOCHIN:
BATZANDAN BOL MONGOL TORIIN IREEDUIN UDIRDAGCH.SHUDARGA ZALUU HUMUUSIIG AVILGACHIDIIN GAR HOLNUUD ELDVEER GUTGEH YM.
2019-02-01
Batzandand:
Batzandan butehguiee
2019-02-01
зочин:
Энэ Батзандан ямар их жүжиглэдэг нөхөр бэ
2019-02-01
Асуудлыг хэлэлцэх нь жүжиглэл юм.
2019-02-01
Хэлэлцэх асуудал бол жүжиглэл юм.
2019-02-01