Визний материалыг хуурамчаар бүрдүүлвэл хуулийн хариуцлага хүлээнэ
2019-02-01

БНСУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын иргэд виз мэдүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолт, лавлагааг хуурамчаар үйлдэн ирүүлж байна гэсэн гомдлыг ЦЕГ-ын даргад мэдүүлжээ. Тус улсын Элчин сайдын яамнаас нийтдээ 805 хүний бичиг баримтыг хуурамч байж болзошгүй хэмээн шалгуулахаар цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ. 

 

 

Энэ гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн газарт ажлын хэсэг байгуулагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах зүйл ангиар 564 хүний материалыг шалгаж буй аж.

 

Тиймээс БНСУ-ын Элчин сайдын яамнаас зарласан баталгаатай зуучлалын байгууллагад хандаж, визээ мэдүүлэхийг анхааруулж байна. Мөн хуурамч материал бүрдүүлдэг байгууллагуудаар үйлчлүүлэхгүй байх, өөрсдөө үнэн зөв материал бүрдүүлж, визээ мэдүүлэх шаардлагатай байна. Хуурамч бичиг баримт бүрдүүлэх нь эрүүгийн хариуцлага хүлээх үйлдэл гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
bultuush:
500 сая төгрөгтэй хэрнэ аз жаргалгүй хүн байхад өдрийн тавхан мянган төгрөгөөр амьдардаг мөртлөө жаргалтай хүн байхиймаа гомо мөнхөө ахдаа зориулав
2019-02-01
шалгаад илрүүлээд байхад хэнийг шийтгэсэн юм бэээ. Ихэнхи хүмүүс хуурамч материал бүрдүүлж өгдөг
2019-02-01