Шинэ Боинг 737МАХ8 агаарын хөлгөө хүлээн авлаа
2019-02-01

Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ компани агаарын хөлгийн парк шинэчлэлтээ үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу “Боинг” болон “Аволон” компанитай гурван талт хэлцэл хийсний үр дүнд 4 ширхэг В737МАХ-8 агаарын хөлөг хүлээн авахаас өнөөдөр эхний агаарын хөлгөө хүлээн авлаа.

 

 

Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлэх“-ээр тусгасан. Иймд манай компани Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх, Азийн чиглэлд зах зээлээ тэлэх болон олон улсад нэр хүндтэй авиакомпаниудтай эн тэнцүү өрсөлдөх бизнесийн чадвараа дээшлүүлэхэд В737МАХ-8 агаарын хөлгүүд чухал үүрэг гүйцэтгэнэ.

 

Энэхүү агаарын хөлөг нь хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон, ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, байгаль орчинд ээлтэй байдлаараа давуу талтай. Мөн зорчигч өөрийн гар утас, таблетээрээ Wifi сүлжээ ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй холбогдож Hollywood-ийн кино, үзвэрээс сонгон үзэх боломжтой.

Shuud.mn
Сонин хачин
Байршил сайхан:
ashgvidee ingej neg ym ongotstoi bolox gej xurai hurai hurai
2019-02-02
bultuush:
500 сая төгрөгтэй хэрнэ аз жаргалгүй хүн байхад өдрийн тавхан мянган төгрөгөөр амьдардаг мөртлөө жаргалтай хүн байхиймаа гомо мөнхөө ахдаа зориулав
2019-02-01