Сондгой тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй
2019-02-02

Сар шинийн баярыг тохиолдуулан авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын 2019.01.25-ны өдрийн А/54 дүгээр захирамжид зааснаар 1 сарын 26, 27, 2 сарын 2,3-ны өдрүүдэд тээврийн хэрэгслүүд улсын дугаарын сүүлийн оронгоороо хязгаарлагдаж, хөдөлгөөнд оролцуулна. Үүнтэй холбогдуулан энэ өдөр /2019.02.02/ улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй. 

 

 

Харин Засгийн газраас ирэх баасан гараг буюу 2 сарын 08-ны өдөр амралтын өдөр болгосон тул дугаарын хязгаарлалт мөрдөгдөхгүй юм.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин