НӨАТ: Иргэдэд 84.5 тэрбум төгрөг олгоод байна
2019-02-02

НӨАТ-ын буцаалтыг иргэдийн данс руу шилжүүлж буй. Өнөөдөр өглөөний 08.00 цагийн байдлаар 580.507 иргэнд 84.5 тэрбум төгрөгийг олгоод байна. 

 

Харин НӨАТ-ын буцаалтын мөнгө нь ороогүй иргэд татварын төлөгчийн мэдээллээ зөрүүтэй бүртгүүлсэн, Ибаримт системд давхар бүртгэл үүссэн зэрэг алдаанаас үүдэлтэй байж болзошгүй. Тиймээс татварын албаны 7011-5019 дугаарын утаснаас тодруулж болно.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин