БНСУ: Ерөнхийлөгчийн залгамжлагч ял сонслоо
2019-02-02

Өмнөд Солонгосын өндөр албан тушаалтан хүчингийн хэргээр ял авлаа. Энэ талаар “Ройтерс” агентлаг болон “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Холливуудыг жинхэнэ утгаараа самарч, Харви Вайнштейн тэргүүтэй эрхмүүдийн жинхэнэ төрхийг илчилсэн #MeToo хөдөлгөөн Өмнөд Солонгост хүрээгээ тэлсээр байна.

 

Шорт-трекийн эмэгтэй тамирчид уг хөдөлгөөнд нэгдэж, олон жилийн турш бэлгийн мөлжлөг, дарамт дор тэмцээн уралдаанд ордог буйгаа илэн далангуй хүүрнэж, хөшигний цаадах үнэнийг илчлээд багагүй хугацаа өнгөрлөө. Тамирчдын мэдэгдлийн дараахан хуулийнхан буруутанг илчлэх, баривчлах ажиллагаагаа эрчимжүүлж эхэлжээ.

 

#MeToo хөдөлгөөний спортын салбар дахь АНХНЫ ЯЛАЛТ хэдхэн өдрийн өмнө тохиов.  Тус улс гүйлтийн тэшүүрийн шигшээ багийн дасгалжуулагч Чой Жэ Бумыг тамирчиндаа бэлгийн дарамт үзүүлсэн, дарамталсан хэмээн буруутгаж, 18 сарын ял оноосон юм.  Олимпын хоёр удаагийн аварга, шорт-трекийн нэрт тамирчин Шим Сук Хи түүний эсрэг зарга үүсгэснээр спортын салбар дахь булхай ил болжээ.  Тамирчинг 15 настай байхаас нь дасгалжуулагч нь бэлгийн дарамт үзүүлэхээс гадна биед нь хүнд гэмтэл учруулж байсан гэнэ.

 

Шорт-трекийн 20 гаруй эмэгтэй тамирчин бэлгийн дарамттай учирсан тухайгаа илэн далангүй ярьсан нь Ерөнхийлөгч Мун Жэ Иний сэтгэлийн хямраасан юм. Хөх ордны тэргүүн уг асуудалд анхаарлаа хандуулахыг Спортын яаманд даалгажээ.

 

Яамнаас томилогдсон тусгай багийнхан хохирогч бүртэй уулзаж, бие даан мөрдөх ажиллагаа явуулж эхэлсэн аж. Спортын салбараас шорт-трекийнхэн анхлан уг асуудлаар ам нээсэн бол өчигдөр тус улсын өвлийн олимпийн нэрийн хуудас болсон уран гулгалтын төрлийн хэсэг тамирин олон жил хууль бус үйлдлийн хохирогчид болсноо мэдэгдлээ.

 

Хохирогчид одоогоор царай, нэр гэх хувийн мэдээллээ ичлэхээс татгалзаж байна.

 

Нэрээ нууцалсан уран гулгалтын тамирчин “Би одоо 18 настай. Хоёр жилийн өмнөөс дасгалжуулагч миний хөх, өгзгөнд хүрч, заримдаа уруул дээр хүртэл үнсэх болсон. Энэ бүхэн надад заваан санагдаж байна.  Өдөр бүр бэлтгэлдээ очихдоо айдас, түгшүүртэй нүүр тулдаг” гэсэн бол Ким гэх тамирчин “Нэг удаа дасгалжуулагч хөхөнд минь хүрэхэд миний уур хүрсэн. Би түүнийг уг үйлдлээ зогсоохыг шаардахад тэр “Карьераа төгсгөмөөр байвал яг одоо энэ өрөөнөөс гар. Чи энэ өрөөнөөс гарвал зодог тайлсантай ижил” гэж дарамталсан” гэж ярьжээ.

 

Спортын салбараас гадна Өмнөд Солонгосын урлагийг олон улсад таниулаад буй К-ПОП эмэгтэй уран бүтээлчид бэлгийн хүчирхийллийн хохирогч болохоос гадна өдөр бүр бэлгийн дарамттай нүүр тулдаг тухайгаа өгүүлэв.  К-ПОП ертөнцөд уг давалгаа хүчтэй өрнөсөн ба өдгөө продюсер, найруулагч, жүжигчин  гэх 10 гаруй эрхэм ял авчээ.

 

 “Ажлын газрын бэлгийн дарамт үзүүлсэн” гэх асуудлаар хоёрхон сарын дотор цагдаагийнхан 10 мянга гаруй дуудлага авч, 2000 гаруй удирдах албан тушаалтнаас мэдүүлэг авчээ.

 

Мөн хуулийг чандлан дээдлэх учиртай хуулийн салбарт ч бэлгийн мөлжлөг оршин буйг нэгэн хуульч бүсгүй илчилсэн юм.

 

Энэ бүх дуулианаас хэсэг хугацаанд хол оршиж байсан улс төрийн салбар өчигдрөөс хөдөлгөөнд орж эхэллээ. Учир нь дараагийн Ерөнхийлөгч гэгдэж байсан Ан Хэ Жун хүчингийн хэрэгт холбогджээ. Сөүл хотноо болсон давж заалдах шатны шүүх Ан Хэ Жуныг буруутай хэмээж, 3.5 жилийн ял оноосон байна.  

 

Тэрбээр өөрөөсөө 20 насаар дүү Ким Жи Юн гэх нарийн бичгээ олон жил хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлсэн гэнэ.  Ким Жи Юн энэ бүх бэлгийн мөлжлөгөөс зугтааж, өнгөрөгч оны эхээр ажлаасаа гарсан ба удалгүй нэгэн сувагт “Ан Хэ Жуны дарамтад өнгөрүүлсэн он жилийнхээ” талаар дэлгэрэнгүй ярьсан аж. Төгсгөлд нь хохирогч, Ан Хэ Жуныг шүүхэд өгөхөөр төлөвлөж буйгаа дуулгасан юм.

 

Шүүх хурлын үр дүн #MeToo хөдөлгөөний ТОМООХОН ЯЛАЛТ байлаа.

 

Удалгүй зохион байгуулагдсан анхан шатны шүүх “Баримт нотолгоо хангалтгүй, тэд харилцан тохиролцооны дагуу бэлгийн харилцаанд орсон” хэмээгээд, хохирогчийн гомдлыг хэргэсэхгүй болгожээ. Хохирогч эмэгтэй хүний эрхийн байгууллагуудын дэмжлэгээр дахин давж заалдаж, ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж чадлаа.

 

 

Шүүхийн үеэр хохирогч  “Дарангуйлал үргэлж сүүдэрт нуугдаж байдаг. Хүчирхийлэл ч мөн сүүдэрт оршин тогтнож байдаг. Миний хийсэн зүйлийг зарим нь дэмжиж, зарим нь буруутгаж байгаа. Гэхдээ би ирээдүйд ээж, эхнэр болох олон мянган бүсгүйчүүдийн төлөө сэтгэлдээ нуусан үнэнгээ илчиллээ” гэж ярьжээ.

 

Өдгөө 53 настай Ан Хэ Жун ирэх 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байсан нь ийнхүү талаар өнгөрөв. Тэрбээр ийнхүү улс төрийн салбараас арчигдах нь тодорхой боллоо. Тэрбээр өмнө нь Өмнөд Чунчеон мужийн Захирагчаар ажиллаж байсан ба хүчингийн хэрэгт нэр холбогдсоныхоо дараа албан тушаалаасаа сайн дураараа огцорсон юм.

 

Тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ын Хэг төрийн сэнтийгээс түлхэн унгаасны дараахан 2017 оны гуравдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсан билээ. Намаа төлөөлөн оролцох нэр дэвшигчийн “Ардчилсан нам”-ын сунгаанд Ан Хэ Жун өнөөгийн Ерөнхийлөгч Мун Жэ Интэй нэр дэвшсэн ба хэдхэн саналын зөрүүтэй Ан ялагдал хүлээжээ.

 

Сонгуулийн дараа Ан Хэ Жуныг Мун Жэ Иний залгамжлагч гэгдэх болсон юм.

 

Өнгөрөгч онд Сөүл дэх эмэгтэйчүүдийн бие засах газруудад нууц камер байршуулсан явдлыг эсэргүүцэн олон мянган бүсгүйчүүд эрхийнхээ төлөө “Миний амьдрал порно биш” гэх лоозонгоор жигдэрч, , #MeToo хөдөлгөөнийг эхлүүлсэн юм.

 

Уг тэмцлийн хүрээнд ял авсан хамгийн өндөр албан тушаалтан нь Ан Хэ Жун боллоо.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Муу үйлдэл далдуур л явагдана шүү дээ. Гадаадад ч яахав бариад хориод яллалдаг юм байж. Манайд юу билээ аргагүй нэг албан тушаалаас нь хажууд нь байсан юм шиг үгүй үгүй гэж цаг хожин барин дуртай дургүй намаа бодон байж буулгадаг. заваан жишиг
2019-04-14
БҮГД МЭДЭЦГЭЭ:
Бэлэн бандаашийг хорьж ч чадахгүй,шийтгэж ч чадахгүй цагдаатай байхад юун меет хөдөлгөөн. Нийгэмд охид эмэгтэйчүүд, хүүхдийг хүчиндэхийг бодлогоор дэмжээд байгаа ч юм шиг. Уул нь ийм асуудалд дор нь шийдвэр гаргаж нийгэмд цочроо өгөх хэрэгтэй. Нөгөөдөх нь бүр амтшаад youtube дээр садар яриагаа тавиад яаж доромжлоод байгаам. Дараагийн хохирогчийг хүлээгээд байгаам уу. Хөөрхий монголын бүсгүйчүүдээ гэж
2019-02-03
Монголд ажлын газрын дарамт бэлгийн хүчирхийлэл хаа сайгүй бдг гсн. Бүсгүйчүүд ажилгүй болрхгүйн тулд тэвчиж сэтгэлдээ гунигтаы явдаг гсн. Монгол эрчүүд бол яршиг л бншдэ чадах юмгүй ядуу орны залхуу арчаагүй нөхөд сайнаар нэг чадах юмгүй баыж доодохоо захирч чадах ухамсаргүй эргүү тэнэг үхрүүд
2019-02-02
Р.. гэх компанитай нэг хулгайч байгаа.Ажилтнаа хүчинддэг.Чамайг нүдний булай болгоно оо
2019-02-02
хмм:
солонгос хүмүүс арга хэмжээг дор нь авах нь үнэхээр гайхалтай. Манайхан бол шалгаж байна, шалгаж байна.... тэгээд хэн ч хариуцлага хүлээдэггүй. Хохирогчид улам хохирдог
2019-02-02
Иргэн:
Хэзээ нэгэн цагт Монгол эмэгтэйчүүд нэгдэж, ажлын байранд дахь хүчирхийллийн талаар дуугарах байх даа. Үнэндээ бол Монголд энэ асуудал их байгаа.
2019-02-02