Хэнтийн нөхөн сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 30-нд явуулна
2019-02-02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. 

 

Тиймээс Хэнтий аймгийн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зарлаж, зургадугаар сарын 30-д санал хураалт явуулах юм. 

 

Дараагаар нь чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин