АРГЕНТИН: Зочид буудалд гал гарч, 112 хүн гэмтжээ

img

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын төвд байрлах тансаг зэрэглэлийн зочид буудалд гал гарсан талаар "www.therussophile.org" сайт мэдээллээ.

 

 

Уг гэнэтийн ослын үеэр хүний амь нас эрсдээүй гэж албаныхан уламжлав.

Харин бэртэж, гэмтсэн хүмүүсийн тоо хэдийнэ 112-д хүрсэн гэнэ. "Шархадсан хүмүүсийн 52-ийг гь эмнэлэгт хүргэж ба хэд хэдэн иргэний биеийн байдал муу байна" гэж  Түргэн тусламжийн төвийн захирал Оскар Балькарсе мэдэгджээ.

 

Эх сурвалж "Дөрвөн хүний биеийн байдал тун муу байгаа" гэв. 

 

Албаныхан дээрх ослоор хүний амь нас эрсдээгүй гэж мэдээлсэн ч "галын үеэр 55 настай эмэгтэй угаартаж нас" гэж  “TN” цахим хуудас мэдээлсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ