Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувийн саналаар түүнийг Засгийн газрын гишүүнээр томилов.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: ЗГХЭГ-ын дарга бол амархан ажил биш. салбарын сайдуудын шийдэж, орж чадахгүй ажлыг хийдэг. хоёр яамдын хэрүүлийг зохицуулж, Ерөнхий сайдын хийж чадахгүй ажлыг зохицуулах гэж оролдоно.Олон амаргүй зүйлтэй тулгарна. Л.Болд нарын яриад байгааа шударга ёсны биеллийг энэ суудлаас хийнэ дээ. Нийгмийн шударга ёсны биелэлтийг хангах ажил таны нуруун дээр ирж байна. Тиймээс сайн ажиллаарай.й
УИХ тодорхой хэмжээгээр гацаж хэдэн сар боллоо. Засгийн газар, УИХ хоёрын холбоосыг сайн хийх ажил тань дээр ирнэ. Эв нэгдийг холбох, учир зүйгээ олох, төрийн ажил гацаагүй ажиллахад анхааарай. Намын ажлын туршлага байна.Гадаад дотоодод сурч ажилласан туршлага байна. Нүд, онгойсон байх. 80-аад оныхныг төлөөлж хамгийн анх сайд болж байгаа хүн. Шинэ үеийн улстөрчдийн нэр хүндийг хамгаалж, сайн ажиллаарай.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: ЗГХЭГ-ын дарга Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгч, эрчимжүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Биелэлттэй удаашралтай байгаа мөрийн хөтөлбөрт онцгой анхаарч ажиллаарай. Муу мэдээ болгон түрүүлж хүрч, сайн мэдээ хүрэхгүй байна. Эерэг, зөв мэдээллийг ард түмэнд хүргэхэд илүү анхаарч ажиллаарай.
Үргэлжлүүлэн БСШУС-ын сайдын томилгоог хэлэлцэж эхэллээ.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ