Боливийн Ерөнхийлөгч, Мадурог дэмжихээ илэрхийллээ
2019-02-03

Боливын Ерөнхийлөгч Эво Моралес Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой уулзсан талаар "www.plenglish.com" сайт мэдээллээ. 

 

 

Энэ талаар Эво Моралес твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж, "Би Николас Мадурогийн талд зогсч, улс төрийн дэглэмийг нь хамгаалах болно" гэж жиргэжээ. 

 

Венесуэлд улс төрийн хямрал өрнөж буй энэ үед түүнд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Энэ тухай тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 

 

Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо өөрийгөө тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээж АНУ-ын дэмжлэгээр тус улсад сонгууль зохион байгуулахаар төлөвлөж буй юм.

 

Хоёр Ерөнхийлөгчтэй болоод буй Венесуэл улс төрийн хувьд тогтворгүй байсаар байна. 

 

АНУ-ын Засгийн газар өнгөрөгч долоо хоногт  Венеуэлийн төрийн өмчит газрын тосны “PDVSA” компанийн эсрэг хориг тавьж, АНУ-ын банкууд дахь Венесуэлийн хөрөнгийн зарим хэсэгт тавих хяналтыг Гуайдод шилжүүлжээ.

 

Харин Венесуэлийн Дээд шүүх Гуайдод хилийн хориг тавьж, бүх дансыг нь царцаасан аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин