Сар шинийн баяраар мөрдөх ЗӨВЛӨМЖ
2019-02-04

Сар шинийн баярын өдрүүдээр дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарахыг ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ-наас ард иргэдэд уриалж байна. 

 


Үүнд:


1. Бага насны хүүхдийг дагуулж айл хэсэхгүй байх
2. Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
3. Хүүхдийн хамарт гавар, оксилины тосон түрхлэг зэргийг түрхэх
4. Давс, сод, нимбэгний уусмалаар хоолойг зайлах
5. Хүүхдийг дулаан хувцаслах, хэт бигнэхгүй байх
6. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулалт хийх
7. Гар ариутгагч, нойтон сальфетка тавих
8. Амаар дамжуулан хүүхдэд хоол өгөхгүй байх
9. Аяга, халбагаа дамжуулан хэрэглэхгүй байх
10. Бага насны хүүхдийг машины зориулалтын суудалд суулгах
11. Хоол хүнсээ тохируулж хэрэглэх
12. Хийжүүлсэн ундаа хүүхдэд өгөхгүй байх
13. Халуун, бүлээн аньс, чацаргана, аарц хэрэглэх
14. Гэнэт 38 хэмээс дээш халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай хандах
15. Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, өндөр настны эрүүл мэндэд онцгой анхаарах
16. Хоолны хордлогоос сэргийлж салат, зуушийг өдөр бүр шинээр хийж байх
17. Ууцыг халуун газар хадгалахгүй байх
18. Түргэн муудах бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах
19. Бэлэн болон түүхий хүнсийг тусад нь хадгалах
20. Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн болгож хэрэглэх
21. Алсын замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг хангах
22. Хамгаалалтын бүс хэрэглэх
23. Хурд болон суудлын даац хэтрүүлэхгүй байх
24. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барихгүй байх зэрэг болно.

Shuud.mn
Сонин хачин