Пунцагийн Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглалд Төрийн соёрхол хүртээлээ
2019-02-04

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Төрийн шагнал хүртээх тухай” зарлиг гаргалаа.

ЗАРЛИГТ: 

“…Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшиж, үеэс үед дуурьсах гарамгай бүтээлүүдийг туурвин урлаг, уран зохиолын боловсрол, гоо зүй, танин мэдэхүй, соён гэгээрлийн гарамгай үйлсийг бүтээж, Монголын уран зохиолын хөгжил, яруу найргийн туурвил зүй, оюун санааны дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь соёрхон үнэлж, үндэсний уламжлал бэлгэдлийг эх орныхоо байгаль, түүх, соёл, ахуйд уялдуулан шингээж, ард иргэд, залуу хойч үедээ эрх чөлөө, тусгаар тогтнол, эх орныхоо эгнэшгүй үнэ цэн, яруу гайхамшгийг таниулсан “Есөн эрдэнийн орон” найраглал туурвисан Монгол Улсын Ардын Уран зохиолч Пунцагийн Бадарчид Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

Төрийн шагнал хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн соёрхлыг Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид гардуулж, үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Билгийн тооллын шинийн нэгэн, Сар шинийн баярын босгон дээр Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуай Төрийн шагналыг хүртэж байна.

Монгол хүн бүр П.Бадарч гуайн шүлэг, найраглалуудыг уншиж өссөн, эх хэлнийхээ яруу сайхныг түүний бүтээлүүдээс мэдэрдэг болсон гэхэд эргэлзэх, маргалдах хүн байхгүй биз ээ. 1976 онд П.Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглал Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт орсон байдаг агаад энэ бүтээлээр хүүхэд багачууд эх орноо хайрлах анхдагч сэтгэхүй, мэдрэмжээ олж авдаг юм.

П.Бадарч гуайн хийсэн бүтээсэн зүйлс нь олны нүдэнд илхэн, номонд шингэж, ардынхаа сэтгэлд хоногшсон тул би илүүг тоочиж цаг барах нь илүүц биз.

Ингээд Төрийн шагнал хүртсэн П.Бадарч гуай танд эрүүл энх урт удаан насалж, ихийг бүтээхийг ерөөе. Миний эх орон авьяас эрдэнийн билээ. Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын урлаг соёл дэлгэрч, авьяас билэгтнүүд урлан туурвих нь өргөн болох болтугай” гэв.

Гэрэл зургийг MPA.MN

Төрийн соёрхол гардсаныхаа дараа П.Бадарч найрагч “Төрийн шагналд гурван удаа нэр дэвшиж, дөрөв дэх дээр нь энэ сайхан шагналыг авлаа. Ерөнхийлөгч, эрхэм нөхөр Х.Баттулгад баярлаж байгаагаа илэрхийлье.

Монголын ард түмэн “Есөн Эрдэнийн эх орон” найраглалд дуртай учраас энэ шагналд бүгдээрээ дуртай байгаа гэдэгт би итгэж, баярлаж байна. Би 1967 онд “Морьд” гэх анхны номоо хэвлүүлсэн. Энэ номонд орсон Морьд найраглалаараа би Монголын утга зохиолд морьтой ирсэн” хэмээн баярын  сэтгэгдлээ хуваалцлаа.

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ёстой зөв хүндээ шагнал өгчээ Ерөнхийлөгч маань. П.Бадарч гуайдаа баяр хүргэе.
2019-02-08
Ховдоос:
Ёооо нүдээ олсон шагнал. Баяр хүргэе их найрагчдаа
2019-02-07
Иргэн:
Болд, Цэнддоо нарт өгч энэ шагналбн ннр хүндийг навс унагасан
2019-02-06
ZOCHIN:
BI DOTROO ZONDOO G BODDOGIIN.DARAACHIIN TORIIN SOERHOL OO N GURBAZART OGCHIHVOL YASIIN BOL OO GEJ.ERONHIILOGCH OO. HUN BAIHIIN UNENIIG ,GAGTCHUU UNENIIG ZARIMDAA GUREEGIIN OYUN UHAANAAS OLDOGSHUU.
2019-02-05
Бжл:
Саваа дүүрэн мэлтэлзэх онон хэрлэнгийн урсгал Сартай шөнөөр очиход минь мөнгөн хээтэй байв Саалийнхаа дээжийг өргөж аянд хүүгээ үдсэн Санаа цайлган эжийн минь цацлын халбага мөнгөн байв Сайны ерөөл тогтоож хоёр гардан барьсан Сайхан хос залуусын минь хуримын хундага мөнгөн байв Саатаж алсад суугаад аавдаа очиж золговол Санасан эцгийн минь зэхсэн эмээл мөнгөн байв Эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн Ээжийн цацлийн халбага нь мөнгөн Сар наадсан ус нь мөнгөн Сархад мэлтэлзсэн хундага нь ч мөнгөн Миний эх орон мөнгөн эрднийн билээ
2019-02-05
Ivanovic:

уншигч:
Өө энэ хүнд ёостой шагнал бүрийн дээдийг өгөх хэрэгтэй, ганц есөн эрдэнийн орон ч биш ээж гээд бас гайхамшигтай сайхан шүлэг нь бна за тэгээд зөндөө дөө бичсэн бүхэн нь хүний сэтгэл зүрхэнд хүрч үлдэж чаддаг, хосгүй ховорхон сайхан найрагч даа. Эрүүл энх байж урт наслаарай гэж сэтгэл зүрхнийхээ угаас хүсэн ерөөе дөө
2019-02-04
ZOCHIN:
URT NASLAARAI.
2019-02-04
Zochin:
BOLJEE. UBGUN AHAD BAYAR HURGIE. JINTEI YARUU NAIRAGCH SHUU.
2019-02-04
Good
2019-02-04
zochin:
bayar hvrgie
2019-02-04
zochin:
Xarin ch suuld ugch bna ertxen egex baisiin xamertoni bold awchaad bxad . BADARCH gui ta yrt naslaarai
2019-02-04
Нүдээ олсон шагнал байна Болд бацаанд өгч байснаас иймэрхүү хүмүүсдээ өгөхгүй
2019-02-04
Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ Энэ сайхан монголын удам залгасан бүл Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан Эрдэнийн соёмбо үсэг Элэгдэшгүй алтан билээ Авралын гэгээн нар нь алтан Ачит төрийн сүлд нь алтан Арвайн түмэн түрүү нь алтан Амраг хосын дурсгал нь алтан Миний эх орон алтан эрдэнийн билээ