Албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийг олгож дуусчээ
2019-02-04

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд оруулсан өөрчлөлт болон Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбоотой 2017, 2018 онд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчид ихээр тэтгэвэрт гарч, тэтгэмжийн зардлын өглөг үүссэнийг 2019 оны 01 дүгээр сард бүрэн барагдуулж дуусгалаа.

Тодруулбал цагдаагийн байгууллагын 2018 оны төсөвт 5,2 тэрбум төгрөг батлагдаж, 2018 оны 02 дугаар сард 69 алба хаагчид 2,5 тэрбум, 03 дугаар сард 70 алба хаагчид 2,5 тэрбум, 04 дүгээр сард 4 алба хаагчид 144,0 сая төгрөгийг тус тус олгож 2018 оны батлагдсан төсөв дууссан юм.

Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яаманд удаа дараа мэдэгдэж, 2018 оны жилийн эцэст Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 854,9 сая, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төсвийн хэмнэлтээс 2,3 тэрбум, нийт 3,1 тэрбум төгрөгийн төсвийг шийдвэрлэн нас барсан 15 алба хаагчдын ар гэрт 620,9 сая, ар гэрийн гачигдал, хүнд өвчтэй учир өргөдөл гаргасан 13 алба хаагчид 603,1 сая, 2017 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан, тэтгэмж олгох жагсаалтын эхний 63 алба хаагчид 1,9 тэрбум төгрөгийн тэтгэмжийг олгож 2018 оны жилийн эцсийн байдлаар цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 523 алба хаагчид 19,7 тэр бум төгрөгийн өглөг үүссэн.

Үүссэн нөхцөл байдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яаманд танилцуулан төсвийн хуваарьт өөрчлөлт оруулан 19,7 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлэн өглөг үүссэн 523 алба хаагчид тэтгэмжийг 2019 оны 01 дүгээр сард  бүрэн олгож дууссан байна.

Эх сурвалж: ЦЕГ-ын СААА

Shuud.mn
Сонин хачин
Болдоггүй бор өвгөн:
ЗАС, СОЛЬ, БОЛОХГҮЙ БОЛ ЭР ГАРМОНААР ТАРЬЧИХ
2019-02-06
GUIU:
МУНДАГ БН. ОНЦГОЙ БАЙДЛААС ТЭТГЭВЭРТ ГАРСАН АВРАГЧИД ТЭТГЭМЖЭЭ АВЧ ЧАДАХГГҮЙ ДООД ТАЛ НЬ ЖИЛ ТОЙРЧ БНА. ЭНЭ ХООРОНД ҮХЭЖ БН. ДАРГА НАР БОЛ ШУУД АВЧ БН. БАДРАЛ БОЛОН БУСАД ДАРГА НАР ШОУДАЖ МӨНГӨ ХУСАХАА Л БОДОХООС ӨӨР ХҮНЭЭ БОДСОН АЖИЛ ОГТ ХИЙХГҮЙ БН.ХҮРЭЛСҮХИЙН ХҮРГЭН АХ ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА БОЛДБААТАР ГЭХ НӨХӨР ХҮҮХЭН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЭХЭЭС ӨӨР ЮМ ХИЙХГҮЙ БН.